ГУРВАН САРЫН ДОТОР ОРОСЫН ДӨРВӨН ДИПЛОМАТЧ АМИА АЛДЖЭЭ
Сүүлийн гурван сарын дотор ОХУ-ын дөрвөн дипломатч амиа алджээ. Цаг зуурын эдгээр харамсалтай хэрэг хоорондоо холбоотой юу, учир шалтгаан бий болов уу. Энэ тухай Global Research-д Адам Гарри бичжээ.
Виталий Чуркин
Виталий Чуркины ухаалаг дуу хоолой НҮБ-ын танхимд дахин цуурайтахгүй нь. Эелдэг хэрнээ захирангуй, ухаалаг, сайхан зантай тэрээр ОХУ төдийгүй дэлхий нийтийн хамгийн чухал ач холбогдолтой үйл явдалд өөрийн байр суурийг илэрхийлж ирсэн.
В.Чуркин НҮБ-д ОХУ-ыг төлөөлж байхдаа Жорж Буш, Барак Обама нарын бодлогыг тайван, нөхөрсөг мөртлөө хүчтэй эсэргүүцдэг байжээ. ОХУ-ын байр суурийг дээд түвшинд, ямар ч алдаагүйгээр илэрхийлдэг байлаа. Тэрээр 65 насныхаа төрсөн өдрийн өмнөх өдөр таалал төгссөн.
Дөрвөн үхэл
Андрей Маланин
Андрей Маланин, Грек дэх ОХУ-ын ЭСЯ-ны ахлах дипломатч байсан тэрээр өнгөрсөн сарын эхээр угаалгын өрөөндөө нас барсан байсныг олсон. Үхлийн шалтгаан тодорхойгүй.
Александр Кадакин
ОХУ-аас Энэтхэгт сууж байсан Эчин сайд. Тэрээр өнгөрсөн сард зүрхний шигдээсээр нас эцэслэсэн. Тэрээр эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудалгүй байсан.
Андрей Карлов
ОХУ-аас Турк улсад сууж байсан Элчин сайд Андрей Карлов 2016 оны арванхоёрдугаар сарын 19-нд Анкара хотод буудуулан нас барсан. Алуурчин ганцаараа байсан бөгөөд хялбархан алхаж очин Элчингийн нуруу руу хэд хэдэн удаа буудан амийг нь егүүтгэсэн. Энэ нь түүний хамгаалалт маш муу байсныг илтгэнэ.
Виталий Чуркин
ОХУ-аас НҮБ-д сууж байсан байнгын төлөөлөгч. Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Нью Йоркод гэнэт нас эцэслэсэн.
Эдгээр үхлийн шалтгаан юу вэ?
Дээр дурдсан дипломатчид бүгд хөлсний алуурчин, фанат, үл бүтэх гэмт этгээдүүдийн өндөр магадлал бүхий бай байсан. Андрей Маланин нь Европын холбоо, НАТО хоёр Грекээс нүүрээ буруулж байх үед ах дүүгийн найрсаг ёсоор Грек, ОХУ-ын харилцааг уялдуулж байсан. Андрей Карловыг хувьд Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хоорондын харилцааг хөнгөвчлөхөд тусална гэж мэдэгдэж байсан удаатай.
Александр Кадакин нь Пакистан, Энэтхэг улсын харилцааг шинэ түвшинд аваачих гэж хичээж байсан. Түүнийг Энэтхэгт ажиллаж байх хугацаанд ОХУ-Пакистан болон ОХУ-Энэтхэгийн харилцаа улам сайжирч, зузаарч байсан. Виталий Чуркин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн ОХУ-ыг төлөөлдөг хүний хувиар 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Сирид гал зогсоох тогтоолыг баталжээ. Уг тогтоол өнөөдөр ч хүчинтэй.
Хэнд ашигтай вэ?
Андрей Карловын хүчин чармайлтаар сэргээх гэж байсан Турк-Оросын харилцааг сүйрүүлэх нь Оросын харилцааг хүлээн зөвшөөрөхөөс илүү Сири дэх жихадистуудыг үргэлжлүүлэн дэмжих гэсэн туркуудэд ашигтай байж болох юм. Үнэндээ Сирийн тусгаар тогтнолыг Иран Оросын адил дэмждэг байсан бөгөөд харин туркууд эсэргүүцдэг.
“Грексит” хэрвээ хэрвээ амжилт олбол ОХУ Грекийн чухал хамтрагч болно гэсэн айдас олон хүнд байсан нь Маланиныг асуудалд оруулсан. Гишүүн нэг улс нь ОХУ-тай өгөөжтэй харилцаатай байхад Европын холбоо таагүй ханддаг бөгөөд Грек одоо ч Брюсселийн хоригт хашигдсаар байгаа.
Александр Кадакин нь Шинэ Дели, Исламабадын хоорондох зөрчлийг зуучилж байсан, Пакистаныг Оросоос холдуулах гэсэн зорилгын золиос байж болно.
Виталий Чуркин Аюулгүйн Зөвлөлийн зөрчилддөг асуудлуудаар НҮБ-д нөлөөтэй нэгэн байсан. Хэн ч Чуркинтай мэтгэлцэх чадваргүй байлаа. Түүний эзгүйрсэн орон зайд зарим хүн ажлаа хялбар явуулах боломжтой.
Аюулгүй байдал, ёс суртахуун
Дөрвөн дипломатч дөрвөн өөр орны хөрсөн дээр амиа алджээ. Андрей Карловын үхэл аюулгүй байдал, хамгаалалт сул байсныг илчилсэн. Хэрвээ Турк мэтийн хувьсамтгай улс дахь өндөр түвшний дипломатчдын хамгаалалт ийм маягтай сул байгаа бол улс төрийн албаныхны хамгаалалт мөн адил сул гэдгийг үггүйгээр илэрхийлнэ.
Яагаад бүгд хилийн чанадад болсон бэ?
Эдгээр үхлийг жигшүүрт хэрэг хэмээн нэрлэхэд хэтэрхий эртэднэ гэж хэлэх хүн олон байна. Гэсэн ч үнэндээ эмгэнэлт хэргүүд, үйл явдлын тайлбарлашгүй дараалал, Орос орон геополитикийн хувьд дахин хүчирхэгжиж буй нь бодит байдал. Орос улс доройтож байсан 1990-ээс 2000 оны эхтэй харьцуулахад олон улсын анхаарал татаад байгаа билээ.
БЭЛТГЭСЭН Г.ӨСӨХСАРНАЙ