Бөхийн цуврал барилдаан маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Бөхийн цуврал барилдаан маргааш эхэлнэ

Гал тахиа жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан маргааш сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Үүний дараа хоёрдугаар 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 25-нд өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан тус тус болно.

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ

  • II.23 – сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаан – 3000 төгрөг
  • II.24 – аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан – 5000 төгрөг
  • II.25 – Өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан – 1000 төгрөг
  • II.26 – Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан – 20-25000 төгрөг

Харин сар шинийн үндсэн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг зөвхөн битүүний өглөө “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх ажээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж