ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар ЕБС барина

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар ЕБС барина

Өчигдөр /2017.02.21/ ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургууль барих” төслийн хүрээнд ярианы тэмдэглэлд талууд гарын үсэг зурлаа. 

Тус ярианы тэмдэглэлд төслийн II баг болох Чий Эсаки, ЕБС-ийн барилга барих төслийн судалгааны багийн удирдагч Томохиро Фукуо, боловсролын төлөвлөлтийн мэргэжилтэн Томохиро Озава, барилга төлөвлөлтийн мэргэжилтэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Батмагнай нар гарын үсэг зурсан юм. Энэхүү ярианы тэмдэглэлд гарын үсэг зурснаар Японы буцалтгүй тусламжаар барих сургуулийг тодорхой болгож, оролцогч талуудын эрх үүргийг харилцан тохиролцлоо. ЕБС-ийн барилгын тоо санхүүжилтээс шалтгаалж 3-4 баригдах бөгөөд 2020 оны хичээлийн шинэ жилд хүлээлгэн өгөхөөр болов.

ЭХ СУРВАЛЖ: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж