Монгол, Тува хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Монгол, Тува хамтран ажиллана

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл,  хилийн салбарт хамтран ажиллах талаар Монгол Улс ОХУ-ын Туватай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Гэрээнд ОХУ-ын Тува улсын Ерөнхий сайд  Шолбан Кара-Оолы, Монголын талаас Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нар сая Улаангомд гарын үсэг зурсан байна. Ингэснээр хамтын ажиллагаа хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. Гарын үсэг зурах ёслол Увс аймгийн ойн баяр наадмын үеэр болжээ.

Хил залгаа Тува,Увс нь түншийн харилцаатай юм. Тувагийн их, дээд сургуулиудад Увсын оюутнууд сурдаг бол Увс аймгийн Тэс сумыг Тувагаас эрчим  хүчээр хангадаг аж. Тувагийн Төлөөлөгчийн газрыг 2003 онд Улаангомд нээн ажиллуулсан юм байна. Мөн 2009-2010 онд Монголын талаасхэд хэдэн үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаас гадна хоёр талаас наадам, онол практикийн бага хурал, чуулган хийж төлөөлөгч солилцдог болжээ.

                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж