Д.Гантулга ажил тасалсан шалтгаанаа тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Д.Гантулга ажил тасалсан шалтгаанаа тайлбарлав

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнөөдөр /2017.02.22/ УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос хийсэн тайлангийн хуралд оролцох үеэрээ ажлаа тасалсан шалтгаанаа тайлбарлав. Тэрбээр “УИХ-ын гишүүн хоёр гол үүрэгтэй.  Нэгдүгээрт иргэний төлөөлөл байх, хоёрдугаарт хуралдаа сууж шийдвэр гаргах. Би намрын чуулганы хугацаанд хуралдаанаа 12 цаг тасалсан. Тасалсан тохиолдолд өөр гишүүнээр картаа уншуулдаггүй. Өглөө ажилтай байсан тохиолдолд чөлөө авахгүйгээр үдээс хойш ирж хуралдаа суудаг" гэсэн хариулт өгөв.

УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээг гаргахад УИХ-ын гишүүн Д.Гантулга хуралдаанаа тасалсан цаг өндөр гарсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж