Нью-Йорк хотод болсон Christine дуудлага худалдааны үеэр зуун жилийн настай ширээний гэрэл чамгүй өндөр үнээр зарагджээ. Худалдан авагч өөрийгөө нууцлахыг хүссэн бөгөөд 2.8 сая ам.доллароор худалдаж авсан тухай Luxurylaunches мэдээлэв.
1906 онд тус ширээний гэрлийг “Tiffany Studios” компани Pink Lotus загвараар ганцхан хувь бүтээжээ. Гэрлийн бүрхүүлийг олон өнгийн шилний 2000 орчим хэсгийг ашиглан урласан ба хүрээг нь зэс ялтсаар бүрсэн аж.
Christie’s өнгөрсөн оны хавар Оросын хаан II Николайгийн хэрэглэж байсан Baccarat фирмийн болор лааны суурийг дуудлага худалдаанд оруулж байсан бөгөөд тухайн үед санал болгосон эдлэлүүд 600 мянгаас нэг сая ам.долларын үнэ хүрч байжээ.
Бэлтгэсэн: Э.УРАН
Эх сурвалж: LENTA