Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийж, ОХУ, БНХАУ-д хийсэн ажлын айлчлалынхаа үр дүнг танилцууллаа.
ОХУ-д хийсэн айлчлалын тухайд хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ онд хийхээр төлөвлөсөн айлчлалыг оны эхний хагаст, болж өгвөл эхний улиралд багтааж зохион байгуулахаар хоёр талын Гадаад харилцааны яам тохирчээ. Энэхүү айлчлалаар Засгийн газар хоорондын 14, яам хоорондын 10-аад баримт бичигт гарын үсэг зурж эцэслэн батлахаар болсон гэдгийг Ц.Мөнх-Оргил сайд онцоллоо. Тухайлбал, Төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх хоёр улсын хоорондын хэлэлцээ, Байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай бүсүүдийн үйл ажиллагааг зохицуулалт, Ой хээрийн түймрээс хамтран сэргийлэх тухай бичиг баримтууд энд багтсан байна.
Мөн 2004 оны Цэрэг техникийн буцалтгүй протоколыг сэргээх тал дээр тохиролцож чадсан байна. Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээ байгуулахаар зарчмын хувьд шийдээд байгаа юм байна.
Хоёрдугаар сарын 19,20-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлаад ирлээ. БНХАУ-ын дэд даргад бараалхаж, хоёр улсын харилцааны талаар ярилцсаны сацуу албаны олон хүнтэй уулзаж санал солилцсон. БНХАУ-тай манай улс улс төрийн бөгөөд эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал байхгүй гэдгийг хоёр улс тэмдэглэсэн гэв.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын мэдээлэл үргэлжилж байна. Дэлгэрэнгүйг тун удахгүй хүргэх болно.
Д.ЦЭЦ