“Цагаан сар эскпо-2017” үзэсгэлэн худалдааг нээнэ

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

“Цагаан сар эскпо-2017” үзэсгэлэн худалдааг нээнэ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас сар шинийн баярыг угтан “Цагаан сар эскпо-2017” үзэсгэлэн худалдааг нээхээр төлөвлөжээ. Хоёрдугаар сарын 17-23-ны өдрүүдэд 10-20 цагийн хооронд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд  нээгдэх үзэсгэлэнд хэвийн боов, сүү, цагаан идээ, импорт, экспортын хүнсний бүтээгдэхүүн, үндэсний хувцас дээл, малгай, хөөрөг, даалин, алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, аяга, ноос, ноолууран хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн, гоо сайхны бэлгийн багц худалдаа бүхий нийт экспорт импортын 2000 гаруй нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнийг дэлгэх ажээ.

Ураг төрлөөрөө уулзан золгох сар шинийн баярын бэлтгэлээ базаан үйлдвэрийн үнээр хямдралтай, урамшуулалтай худалдан авах боломжийг энэхүү үзэсгэлэн олгох юм байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж