Хотын дарга цэвэрлэгээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Хотын дарга цэвэрлэгээнд оролцоно

Энэ сарын 21-25-ны өдөр Улаанбаатар хот даяар хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ болно. Нийслэлийн нутгийн захиргааны бүхий л байгууллага , хувийн хэвшил ,иргэдийг хамарсан энэ ажиллагааг нэр төдий болгох биш үлгэр жишээ цэвэрлэгээ болгохыг хотын дарга үүрэг болгосон.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдэд бий болсон хур хогтой газруудын зургийг авч удирдлагуудад хүргүүлжээ. Цэвэрлэгээний үр дүнг энэ зурагтай харьцуулсан байдлаар гаргах аж. Иргэд , байгууллагууд өөрсдийнхөө оршин байгаа нутаг , орчноо хог, шорооноос салгах энэ ажилд Хотын дарга болон бүх удирдлагууд оролцохоо мэдэгдсэн. Мөн бүх нийтийн цэвэрлэгээнд иргэдийг идэвх санаачлагатай оролцож , хотоо хоггүй болгохыг уриаллаа. Цэвэрлэхийг нь иргэд байгууллагууд бид хамтраад хийе. Зөөвөрлөж хогийн цэгт хүргэх нь хот тохижилтынхны ажил гэж хотын дарга мэдэгдсэн.   

Ө.Чинзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж