Монгол иргэд хар тамхи зөөвөрлөж байгаад баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

Монгол иргэд хар тамхи зөөвөрлөж байгаад баривчлагджээ

Монгол улсын хоёр иргэн Хятадын хойд хэсэг, хилийн хот Эрээнд хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдсан талаар орон нутгийн гаалийн албаныхан өчигдөр (2017.II.15) “Синьхуа” агентлагт мэдээлжээ.

Хэрэгт холбогдсон гэх Энхжаргал гэгч нь бямба гаригт (2017.II.11) Бээжингээс Улаанбаатар хүрэх галт тэргэнд гар тээшиндээ 72.57 грамм метамфетамин зөөвөрлөн авч яваад цагдаа нарт баригджээ.  Түүнчлэн Эрээн хотын гаалийн хяналтынхан мөн өдөр  (2017.II.11) Монголын иргэн Нямжав гэгчийг 53.65 грамм метамфетамин, 0.84 грамм хар тамхины ургамал зөөвөрлөн авч явсныг илрүүлэн баривчилсан гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Гадаад харилцааны яамны Консулын газар дээрх иргэдийн ар гэртэй холбоотой байгаа бөгөөд Эрээн хотод суугаа Консулын газраас хятадын талын холбогдох байгууллагуудтай холбоотой ажиллаж байна.


СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Хар тамхитай холбоотой хэргээр 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 36 иргэн БНХАУ-д, нэг иргэн Словак улсад тус тус ял эдэлж байна.

Ял эдэлж байгаа газар:

ЗЗОБ Хонг Конг-6
ШУӨЗО-1
Бээжин-4
Хөх хот-21
Дунгуан-3
Тяньжин-1
Словак-1

Эдгээр 37 иргэн нь хар тамхи зөөвөрлөсөн хэргээр ял эдэлж байгаа болно.

Он гарсаар хар тамхи зөөвөрлөсөн хэргээр дөрвөн иргэн /БНХАУ-3, ОХУ-1/ саатуулагдан шалгагдаж байна.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: XINHUANET.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж