64 настай эмэгтэй ихэр хүүхэд төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.17-нд нийтлэгдсэн

64 настай эмэгтэй ихэр хүүхэд төрүүлжээ

60 нас гэдэг ач, гучаа үзэх үе. Тийм ч учраас өдий насны хүн хүүхэд төрүүлсэн гэж хэлбэл хүмүүс төдийлөн итгэхгүй байж мэдэх юм. Гэхдээ л энэ үнэн. Испанийн эмнэлэгт 64 настай эмэгтэй саяхан амаржиж, хоёр ихэр хүүхэдтэй болсон байна. Эмэгтэй өнгөрөгч мягмар гарагт тус улсын хойд этгээдийн Бургос гэх хотын эмнэлэгт эрүүл саруул, элдэв хүндрэлгүй төржээ.  Одоогоор хэвлэлүүд эхийн нэрийг нууцалж байгаа юм. Эмэгтэй хоёр ихэр хүүхэд төрүүлсний нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй төрсөн гэнэ.  Тэрбээр АНУ-д үр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэж, төд удалгүй жирэмсэн болжээ. 

Ингэснээр тус эмэгтэй Испанийн хамгийн өндөр насандаа хүүхэд төрүүлсэн хоёр дахь ээж болж байна. Өмнө нь Кармен Босада 67 настайдаа ихэр хүүхэд төрүүлж байсан удаатай. Гэвч гурван жилийн дараа өөд болсон юм. 

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж