ОХУ-ын Суперфиналд аль сургуулийн баг оролцох вэ?

Хуучирсан мэдээ: 2017.02.17-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Суперфиналд аль сургуулийн баг оролцох вэ?

-Эрэгтэй багаас Б.Үүрдсайхан багштай Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн “Гүн галуут”, эмэгтэй багаас Б.Дэлэг багштай Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн “Алтан од” багууд ОХУ-д болох финалын тоглолтод оролцоно-

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг сагсан бөмбөгийн “Улаанбаатар лиг” тэмцээн таван сарын үргэлжлэн явагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Боловсрол газраас гадна ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулдаг тус тэмцээн энэ жил найм дахь удаагаа зохиогдлоо. Бага, дунд, ахлах насны ангилалаар нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын 121 сургуулийн охид, хөвгүүдийн 6413 багийн 85 мянга гаруй сурагч оролцсон байна. Нийслэлд шалгарсан бага, дунд, ахлах насны шилдэг нийт 96 багийн 1152 сурагч тамирчин өрсөлдлөө.

Эрэгтэй багаас Б.Үүрдсайхан багштай Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн “Гүн галуут”, эмэгтэй багаас Б.Дэлэг багштай Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн “Алтан од” багууд ОХУ-д болох финалын тоглолтод оролцоно

Тэмцээний дүүргүүдийн аваргын төлөөх тоглолтуудыг энэ жил анх удаа нэгтгэж нэг өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, МMB 2-р суваг телевизээр дамжуулсан юм.

“Улаанбаатар лиг” тэмцээний ахлах насанд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй багууд ОХУ-д болдог "КЭС-БАСКЕТ”-ийн тэмцээний финалд өрсөлдөх эрхийг авдаг. Энэ жил эрэгтэй багаас Б.Үүрдсайхан багштай Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн “Гүн галуут”, эмэгтэй багаас Б.Дэлэг багштай Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн “Алтан од” багууд энэ эрхийг авсан юм. Мөн эмэгтэй багуудаас хоёр жил дараалан "Улаанбаатар лиг"-ийн аварга болсон "Алтан од" баг хоёр дахь удаагаа ОХУ-ын финалын тоглолтод оролцох гэж байна.

АХЛАХ НАС:  Б.Дэлэг багштай Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн охидын “Алтан од” баг хоёр жил дараалан

ШИГШЭЭ ТОГЛОЛТЫГ ОХУ-ААС ИРСЭН ТӨЛӨӨЛӨГЧ СУРВАЛЖИЛЛАА

VIII дахь удаагийн “Улаанбаатар лиг” тэмцээний бага, дунд, ахлах насны медалийн төлөөх тоглолтууд “Буянт-Ухаа” спортын ордонд хоёрдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан. Шигшээ тоглолтын хаалтын ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх, Монгол дахь Оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газрын дарга, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Георгиевич Михайлов, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Монгол дахь Оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газрын даргын орлогч Таьяна Чагдуровна Будаева нарын хүндэт зочид уригдан оролцлоо. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын хэлтсийн дарга С.Чинбат, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, ОХУ-ын ЕБС-ийн сагсан бөмбөгийн лиг “КЭС-БАСКЕТ” бие даасан ашгийн бус байгууллагын Бүсийн асуудал хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович, Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны ахлах мэргэжилтэн А.Болдмаа, Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн А.Гантулга нар оролцсон юм.

ОХУ-ын ЕБС-ийн сагсан бөмбөгийн лиг “КЭС-БАСКЕТ” бие даасан ашгийн бус байгууллагын Бүсийн асуудал хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович

Хаалтын ажиллагааны үеэр “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулахад хамтран ажиллах, шигшээ тоглолтод шалгарсан ахлах насны найман багт тоглолтын хувцсыг гардуулан өгсөн. Мөн энэ үеэр ахлах насанд түрүүлсэн багийг ОХУ-ын Суперфиналд оролцох Эрхийн бичиг зэргийг олгох болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, ОХУ-ын ЕБС-ийн сагсан бөмбөгийн лиг “КЭС-БАСКЕТ” бие даасан ашгийн бус байгууллагын Бүсийн асуудал хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович болон Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар гарын үсэг зурсан юм.

Энэ удаагийн лигийн шигшээ тэмцээнд анх удаа гурван онооны шидэлт, цагираган дээрээс довтлох тэмцээнийг зохион байгууллаа.

Ахлах насны ангилалын охид, хөвгүүдийн багийн алтан медалийн төлөөх тоглолтуудыг MMB 2-р суваг телевизээр шууд дамжуулж олон нийтэд хүргэлээ.

ДҮНГ ТАНИЛЦУУЛЬЯ:

БАГА НАС: /8-11/

ОХИД:

  • Алтан медаль: Д.Бямбадорж багштай Уянга ахлагчтай БГД-ийн “Радуга” дунд сургуулийн “Stars” баг
  • Мөнгөн медаль: Э.Ууганбаяр багштай Э.Халиун ахлагчтай Багануур дүүргийн “Гүн галуутай” сургуулийн “Гүн галуут” баг
  • Хүрэл медаль: Я.Эрдэнэдолгор багштай Ө.Болор-Эрдэнэ ахлагчтай Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн “Жавхаа” баг
  • IV байр: Ц.Отгонбаатар багштай Ч.Нандин-Эрдэнэ ахлагчтай Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн “Алтан-Од” баг

ХӨВГҮҮД:

  • Алтан медаль: Ц.Мөнгөнцоож багштай Б.Энх-Амар ахлагчтай ЧД-ийн 117-р сургуулийн “Return” баг
  • Мөнгөн медаль: Л.Алтанхуяг багштай Б.Энхбаяр ахлагчтай БГД-ийн 93-р сургуулийн “Ирвэсүүд” баг
  • Хүрэл медаль: Д.Отгонжаргал багштай Б.Санчир ахлагчтай Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн “BUCKS” баг
  • IV байр: Ш.Ичинхорлоо багштай Б.Очирпүрэв ахлагчтай Баянгол дүүргийн 13-р сургуулийн “13 хүлэг” баг

ДУНД НАС. /12-14/

ОХИД:

  • Алтан медаль: К.Айнур багштай Б.Алтанзул ахлагчтай НД-ийн “Эрдмийн оргил" цогцолбор сургуулийн “Hawks” баг
  • Мөнгөн медаль: С.Мөнх-Алдар багштай С.Күмисгүль ахлагчтай БЗД-ийн 48-р сургуулийн “48-р сургууль” баг
  • Хүрэл медаль: Г.Батцэнгэл багштай М.Анужин ахлагчтай Баянгол дүүргийн 19-р сургуулийн “Sharks” баг
  • IV байр: Д.Саранцэцэг багштай Д.Цэвээндулам ахлагчтай Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн “Смайл” баг

ХӨВГҮҮД:

  • Алтан медаль: Д.Лхагваа багштай П.Амарсанаа ахлагчтай СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүйн шонхор” баг
  • Мөнгөн медаль: Д.Эрдэнэ-Очир багштай Ө.Пэрэнлэйжамц ахлагчтай Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн “Шинэ Монгол бүргэдүүд” баг
  • Хүрэл медаль: Т.Билгүүн багштай Ц.Нямбат ахлагчтай БЗД-ийн 48-р сургуулийн “48-р сургууль”  баг
  • IV байр: П.Сувд-Эрдэнэ багштай Т.Шинэбаяр ахлагчтай ЧД-ийн 50-р сургуулийн “Бага тойруу” баг

АХЛАХ НАС /15-17/

ОХИД

  • Алтан медаль: Б.Дэлэг багштай Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн охидын “Алтан од” баг
  • Мөнгөн медаль: У.Гэрэлт-Од багштай Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн “1+11” баг
  • Хүрэл медаль: Э.Болорцэцэг багштай Б.Санчирмаа ахлагчтай Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн “Team 33” баг
  • IV байр: Б.Үүрдсайхан багштай Г.Отгонцэцэг ахлагчтай Багануур дүүргийн "Боловсрол" цогцолбор сургуулийн “Боловсрол”  баг

ХӨВГҮҮД:

  • Алтан медаль: Б.Үүрдсайхан багштай Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн хөвгүүдийн “Гүн галуут”  баг
  • Мөнгөн медаль: У.Гэрэлт-Од багштай Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн хөвгүүдийн “1+11” баг
  • Хүрэл медаль: Д.Лхагваа багштай О.Дэмбэрэлням ахлагчтай СХД-ийн "Ирээдүй" цогцолбор сургуулийн “Ирээдүй шонхор” баг
  • IV байр: С.Ууганбаяр багштай Б.Түвшинбаяр ахлагчтай БЗД-ийн 33-р сургуулийн “Devils of Defence”  баг

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж