УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар яг одоо Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна.
Уг хуралдаанаар Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа аж. Засгийн газар өнгөрсөн хугацаанд Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэлэлцээ хийсэн. Гэхдээ бидэнд олдсон мэдээллээр Олон улсын валютын сан өөр хөтөлбөр санал болгосон. Энэ хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа дөрвөн жил байна. Нөхцөл нэлээд хатуу. Нийтдээ 450 сая орчим ам.доллар авахаар ярилцаж байгаа гэх мэдээлэл бий.
Тиймээс Засгийн газар нөхцөл хатуутай хөтөлбөрийг авах эсэх асуудлаа бүлгээрээ хэлэлцүүлж байгаа нь энэ бололтой.
Г.ДАРЬ