Бэндигийн ДАШТ-ий медальт баг Саппорог зорино

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

Бэндигийн ДАШТ-ий медальт баг Саппорог зорино

Японы Саппоро хотноо хоёрдугаар сарын 19-26-ны өдрүүдэд Азийн өвлийн VII наадам болно. Тус наадамд оролцох баг тамирчдын түрүүч өнөөдрөөс Наран улсыг зорино. Энэ удаагийн өвлийн наадмын хоккейн төрөлд Тайвань, Хонгконг, Тайланд, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират болон Монголын багууд өрсөлдөх юм.

Манай улсын хувьд бэнди /бөмбөгтэй хоккей/ болон хоккейн холбоо нэг бий. Тиймээс саяхан бэндигийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн баг тамирчдын 90 хувь нь Саппорог зорьж байгаа аж. Энэ оны нэгдүгээр сард Шведэд болсон бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий "В" ангилалд өрсөлдсөн манай баг хүрэл медаль хүртэж, өвлийн спортын багийн түүхэнд нэгэн түүхэн амжилтыг үзүүлсэн билээ. Манай хоккейчид Япон, Унгар, Украины багуудтай нэг хэсэгт багтсан бөгөөд хэсгээ 100 хувийн амжилттайгаар тэргүүлсэн. Улмаар шөвгийн наймд нөгөө хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Голландтай таарч, 6:2-оор хожсон ч Канадад 4:3-аар дийлдэж, хэсэгтээ 7:0-оор хожсон Японы багтай хүрлийн төлөө тоглосон ч ялалт байгуулснаар түүхэн амжилтын эзэд болсон билээ. Ийнхүү бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцсон баг тамирчид Азийн өвлийн наадамд оролцохоор Наран улсыг зорилоо.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж