-Өсвөр үеийн эрэгтэй U14 эмэгтэй U13 насны УАШТ-д Баянхонгор, Хэнтий, Дундговь, Багануурын багууд өрсөлдөж байна –
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооноос хамтран зохион явуулж эрэгтэй U14, эмэгтэй U13 насны өсвөрийн УАШТ өнөөдөр/2017.02.16/ “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд эхэллээ. Энэ удаагийн өсвөр үеийн улсын аваргад эрэгтэй 18, эмэгтэй 9 багийн тамирчид өрсөлдөж байгаагийн дотор хөдөө орон нутгаас Баянхонгор, Хэнтий, Дундговь, Багануур дүүргийн баг тамирчид хүрэлцэн ирж оролцож байна. Тус тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй багуудаас шигшээ багийг бүрдүүлж, ХБНГУлсын Берлин хотноо болох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг өгөх аж. Тус тэмцээн ирэх дөрөвдүгээр сард болох аж.
Ч.БОЛ