Эмч нарыг өнөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Эмч нарыг өнөөдөр шүүнэ

Мэргэжлийн алдаа гаргасан хэрэгт буруутгагдаж байгаа ЭНЭШТ-ийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болно. ЭНЭШТ-ийн их эмч Б.Одгэрэл, С.Очир 2008 онд гурван сартай М.Номинжин охинд мэс засал хийхдээ мэргэжлийн алдаа гаргаснаас охины тархи үхжиж, насан туршийн эмчилгээгүй болсон гэж ар гэрийхэн нь гомдол гаргаснаар эрүүгийн хэрэгт татагджээ.

Тэдэнд эрүүгийн хуулийн 106.2 зааснаар Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс  өвчтний бие  махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр  буруутгаж байгаа аж. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж