“Саппоро-2017”-д 42 тамирчин өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

“Саппоро-2017”-д 42 тамирчин өрсөлдөнө

Японы Саппоро хотноо хоёрдугаар сарын 19-26-ны өдрүүдэд Азийн өвлийн VII наадам болно. Тус наадамд оролцох баг тамирчдыг үдэх арга хэмжээн өчигдөр/2017.02.15/ Монголын Үндэсний олимпийн хороонд боллоо. “Саппоро-2017” наадамд манай тамирчид гүйлтийн цана, уулын цана, биатлон, хоккей гэсэн зургаан төрөлд 42 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Мөн дасгалжуулагч, эмч, албаны нийлсэн 28 хүн Саппорог зорино.

Азийн өвлийн наадам дөрвөн жил тутамд болдог хуваарьтай. “Саппоро-2017” хамгийн олон оролцогчтой наадам болж байна. Өмнөх наадамд 26 улс оролцож байсан бол энэ удаа 32 орон оролцохоор мэдүүлгээ өгчээ. БНХАУ, Япон, БНСУ, Казахстан улс хамгийн олон тамирчинтай Саппорог зорих орныг тэргүүлж байна.

“Саппоро-2017” наадмын мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж