Хэдийгээр Мэрилин Монро хүмүүний дэлхийгээс яваад хагас зуун өнгөрсөн ч өнөөг хүртэл тэрээр олон нийтийн анхаарлын төвд “амьдарсаар” байна. Тэрбээр хорвоогоос буцаад 55 жил болж байгаа юм. Их Британийн хэвлэл The Daily Mail Монрогийн зургийг олон нийтэд ил болгосноороо ноцтой шуугиан дэгдээжээ. Зургийг тойрсон шуугианы дунд жүжигчин бүсгүйг жирэмсэн байсан гэж зургийн эзэн баталгаажуулсан нь олны анхаарлыг татаж байв.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард жүжигчин бүсгүйн найз Фрида Холлын эзэмшилд байдаг зургаан зураг Лос-Анжелес хотын дуудлага худалдааны үеэр зарагджээ. Зургийг Тони Майклс худалдан авсан юм. Тэрээр Холлигийн хөрш байсан бөгөөд түүнийг 2014 онд өөд болох хүртэл нь найз нөхдийн харилцаатай байжээ. Тэдгээр зургийг Холл ганц ч удаа Майклсд харуулж байгаагүй ч Монро энэ үед жирэмсэн байсан гэдгийг дуулгаж байжээ. Тухайн үед Монро "Let's make love" кинонд хамтран тоглосон Ива Монтанагаас хүүхэдтэй болсон байжээ.
“Энэ бол таамаг биш. Энэ бол Мэрилинтэй хамгийн ойр хүн байсныхаа хувьд Фрида мэддэг байсан байх. Монро ээж болохыг маш их хүсдэг байсан тухайгаа Фридад үргэлж ярьдаг байсан гэж дуулсан” хэмээн Тони Майклсын үгийг The Daliy Mail орчуулсан байна.
Монро Монтана хоёрын харилцаа олон жил шуугианы гол сэдэв байв. Тэд маш дотно харилцаатай байсан тухай Фрида Майклсд ярьж байсан удаатай гэнэ.
1960 оны үед “Let’s make love” киноны зураг авалтын эхний үед Монро нөхөртэйгээ, Артур Миллер, харин Монтана Симона Синьоретэй хамт Беверли-Хиллз буудалд амьдарч байв. Харин дараа нь Миллер болон Синьоре өөр өөрсдийн ажлаар зураг авалтыг орхин явахаас аргагүйд хүрчээ. Тухайн үед Мэрилины гэрлэлт маш хүнд үед байсан учир тэрээр францын жүжигчинтэй дотно харилцаатай болжээ. 1960 оны тавдугаар сард Миллер эхнэр нь өөр хүнтэй дотно харилцаатай байсныг мэдээд тэдний хамтын амьдралд ан цав үүсч зургаан сарын дараа хосууд салсан түүхтэй.
БЭЛТГЭСЭН: Э.УРАН
ЭХ СУРВАЛЖ: ELLE