Стратегийн судалгааны олон улсын хүрээлэн (IISS) дэлхийн батлан хамгаалахын үйлдвэрлэл ба цэрэг техникийн чадавхийн талаар гаргадаг жил тутмын судалгаагаа хэвлүүлэн танилцуулжээ.
НАТО-гийн орнуудын цэргийн төсөв хангалтгүй байна. Харин Оросын батлан хамгаалахын үйлдвэрлэл хамгийн амжилттай яваа салбараар толгой цохиж байна. Харин Хятадын аж үйлдвэрлэл дэх цэрэг, техникийн зохион бүтээх үйл ажиллагаанд зарцуулах төсөв нэмэгдсээр байна. Ийм дүгнэлтийг Британийн Стратегийн судалгааны олон улсын хүрээлэн (IISS) “Цэргийн баланс-2017” (The Military Balance 2017) гэсэн судалгаандаа дурджээ.
Дэлхийн батлан хамгаалах чадварын тухай
IISS ийм судалгааг 1959 оноос эхлэн гаргаж байгаа бөгөөд 2017 оны илтгэлд 171 орны цэрэг, техникийн чадамжийн талаар дурджээ.
IISS онцолсноор, 2016 онд дэлхийн олон оронд “ үндэсний аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдсөн ч ч батлан хамгаалах үйлдвэрийн салбарт компаниудын нэгдэж нийлэх хандлага газар авсан байна.
Судалгаанд уламжлалынхаа дагуу дэлхийн улс орнуудын цэргийн төсвүүдийг судалж, батлан хамгаалах зардлын чансааг тогтоожээ.
Орос
Оросын цэргийн хүчин чадал чансааг дүгнэхдээ IISS хоёр гол зүйлийг онцлов.
Санхүүжилтийг нэмснээр цэргийн аж үйлдвэрлэл өсч буйг цэргийн албан хаагчдын цалин хангаж нэмэгдсэн нь цэргийн албан хаагчдын насны төвшинтэй холбон тайлбарлаж байна. 2014, 2015 онуудад ОХУ-ын цэргийн аж үйлдвэрлэл нь 20 хувиар өссөн нь харин хөлөг онгоцны үйлдвэрлэл өмнөхийн адил хоцорч явааг IISS тэмдэглэжээ. Москва хуучирсан техникээ шинээр сольж байна гэж илтгэлд өгүүлжээ.
Хятад
Хятад нь нэг намын системтэй орон учраас өөрийн цэрэг дайны бодлого ба цэрэг-иргэний харилцааг “нам, засгийн дотоодын тогтвортой байдлаас” харгалзан хэрэгжүүлдэг гэж судалгаа хийгчид дүгнэжээ.
Өнгөрсөн онд 145 тэрбум ам.доллар байсан тус улсын цэргийн зардал нэмэгдэж, 2016 онд Өмнөд Солонгос Японы хоёрын нийлбэр зардлаас 1,8 дахин их байсан гэж IISS өгүүлэв.
Хятад нь цэргийн үйлдвэрлэлдээ “Зөвлөлт-Оросын” системийг хуулбарладаг байсан хөгжлийн моделийг өөрчлөх, өөрсдийн судалгаа зохион бүтээлт дээр илүү ажиллах болсныг тэмдэглэжээ. Тэнгисийн цэргийн хүчин чадлыг бэхжүүлэх, “агаар-агаар” ангиллын пуужинг төгсжүүлэх, нисгэгчгүй аппаратыг оролцуулсан батлан хамгаалахын экспортыг нэмэгдүүлж буй Хятадын амжилтыг илтгэлд тэмдэглэжээ.
АНУ ба НАТО
Дональд Трампын шинэ засаг захиргаа нь өмнөх Барак Обамагийн гадаад болон цэргийн бодлогыг эргэн харах аястай байгааг IISS тэмдэглэв. АНУ-д дэлхий дэх өөрийн үүрэг зорилгыг шинээр ухаарах үйл ажиллагаа явагдаж эхэлснийг илтгэлд онцолжээ.
НАТО-гийн гишүүдийн ихэнх орнууд 2014 оны Уэльсийн тунхаглалд зааснаар ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх цэргийн зардлыг гаргахгүй байгаа. Тиймээс Трампын засаг захиргаа үүнд дургүй байгаа юм. Батлан хамгаалахын зардал болох ДНБ-нийхээ хоёр хувийг гаргах асуудалд НАТО илүү бодиттойгоор хандах хэрэгтэйг IISS тэмдэглэв. Зарим тохиолдолд нэг хувь хангалттай байхад заримдаа гурван хувь нь ч хүрэлцэхгүй байж болох юм хэмээн илтгэлд бичжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР