Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг “Moody’s” дахин үнэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг “Moody’s” дахин үнэлнэ

Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг өнгөрсөн онд Хөгжлийн банкны гадаад валютын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В2”-оос В3 болгон бууруулсан юм билээ. 

Тэгвэл тус агентлаг Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг дахин үнэлэхээр болжээ. Хөгжлийн банкны гадаад валютын урт хугацааны зэрэглэлийг бууруулахын зэрэгцээ тухайн үед Голомт банк, ХААН банк, Худалдаа хөгжлийн банк болон Хас банкны валютын хадгаламжийн зэрэглэлийг “В2”-оос “В3” болгож, цаашид ч буурах эрсдэлтэй ангилалд багтаасан байдаг.

Тус агентлаг ажлаа эхлүүлсэн өдрөөс хойш гурван сарын дотор шийдвэрээ танилцуулдаг юм байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж