Чи бол миний гэрэл гэгээ… Энэ цаг үеийн хамгийн алдартай дуучин Адель 59 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол дээр Бейонсед хандан хэлсэн юм.
Адель тус наадмаас “Шилдэг цомог”, “Шилдэг поп хөгжмийн цомог” зэрэг таван шагнал, харин Бейонсе шилдэг “Контемпорари цомог”-ийн эзэн болсон. Тэд хоёулаа Грэммийн тайзнаа хүчтэй өрсөлдөгчид байлаа.
Адель 5, Бейонсе 1 цом хүртсэн ёслол дээр олны сэтгэлийг хөдөлгөсөн нэгэн үйл явдал болсон нь Аделиас Бейонсед зориулан нулимс дуслуулан хэлсэн үгс, хэзээний дэггүй түүний Грэммийн эзний цомынхоо талыг нь Бейонсед өгөхөөр хугалсан нь байв.
“25” цомгоороо оны шилдэг цомгийн шагнал гардахаар тайзан дээр гарч ирсэн Адель Бейонсед “Чи бол бидний гэрэл гэгээ. Намайг, миний найзуудыг, өнгөт арьст найзуудыг минь зоригжуулж, өөрсдийнхөө төлөө бат зогсох эрч хүчийг чи өгдөг. Би чамд хайртай, үүрд хайрлах болно” хэмээн чин сэтгэлийн үгс зориулсан юм.
Э.УРАН