НҮБ-ын 32 ажилтан өнгөрсөн 2016 онд амь үрэгдсэн хэмээн тус байгууллагын Сайн дурын ажилтны комиссоос мэдээллээ. Эдгээрийн дийлэнх нь олон улсын энхийг сахиулагчид байжээ. Энхийг сахиулагчдаас гадна аюулгүй байдлыг хангах хамгаалалтын хоёр ажилтан, энгийн нэг ажилтан, мөн нэг бизнесмен байжээ.
Сүүлийн гурван жил дараалан НҮБ-ын хамгийн олон ажилтан амь үрэгдсэн цэг нь Африкийн Мали улс юм. Өнгөрсөн 2016 онд НҮБ-ын 23 ажилтан тус улсад дайралтад өртөж амь үрэгджээ. Сүүлийн таван жилийн тоо баримтаар нийтдээ НҮБ-ын 240 ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан байна.
А.ТУЛГА