Засгийн газрын хуралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2017.02.17-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан зарлажээ

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 12.00 цагт зарлажээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байна.

Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр оройжин хуралдаж Засгийн газраас Олон улсын валютын сан/ОУВС/-тай хийж байгаа хэлэлцээрийн талаар мэдээлэл сонсож, тодорхой зөвлөмж өгсөн. Ингэхдээ зарим асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцээр хийх шаардлагатай гэсэн даалгавар өгсөн тул Засгийн газрын төвшинд салбар, салбарынхаа хүрээнд энэ бүхнээ ярилцах шаардлага үүссэн байж магадгүй гэдэг таамаглал байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж