Адууны засааг АНУ руу авч орохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2017.02.17-нд нийтлэгдсэн

Адууны засааг АНУ руу авч орохыг завджээ

АНУ-ын Вашингтон хотын Даллес олон улсын нисэх буудалд өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд хоёр монгол эмэгтэй их хэмжээний адууны мах авч явснаасаа болж саатуулагдсаныг мэдээлжээ.

Монгол эмэгтэйчүүд 22 фунт адууны мах, 13 фунт адууны засаа, гурван литр сарлагийн сүүг жүүсний саванд нуун хилээр авч орохыг завдсан байв. Эмэгтэйчүүд адууны засааг эмчилгээний зорилгоор ашигладаг болохыг АНУ-ын гаалийн хяналтын албаныханд учирлажээ. АНУы-н гаалийнхан монгол эмэгтэйчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгээгүй аж.

Халдварт өвчнөөс сэргийлэн албан ёсны баримт бичиггүй бол мах, махан бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглодог байна.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: PIX11.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж