Бүгд найрамдах намын дарга, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан он солигдохын өмнө Хан-Уул дүүргийн АН-д элсэх хүсэлтээ илэрхийлсэн билээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн АН-ын шинэ жил дээр уригдан очоод “Би ардчилсан намын гишүүн байсан. Намынхаа гишүүнчлэлийг сэргээх хүсэлтэй байгаа” гэж хэлсэн байна.
Өмнө нь Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалайг “голсон” Ардчилсан намынхан “Буян”-гийн Жагаа гэдэг нэрээр олонд танигдсан “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханыг намдаа элсүүлжээ.
Т.НОМИН