Эрэн сурвалжилж байсан хүмүүсийг барьжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжилж байсан хүмүүсийг барьжээ

Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Батбаатар, цагдаагийн ахлах ахлагч Д.Даштогтох, цагдаагийн дэд ахлагч М.Энхтүвшин нар нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа Хэнтий, Дорноговь аймгуудаас малын хулгайгаар эрэн сурвалжилж байсан хүмүүсийг баривчилжээ. Малын хулгайч нар хоёр тээврийн хэрэгсэлтэйгээр тавуулаа явж байхад нь илрүүлсэн байна. Тэднийг харъяаллын дагуу Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Оргил-Өөд H.Sonata-4 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х нь жолоочийг автомашины суудлын бүсээр хоолойг нь боож ухаан алдуулсан байхад нь илрүүлж таслан зогсоожээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст  шалгаж байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж