Хатгамлын урлагийг хөгжүүлэх зорилгоор хатгамалчдын улсын хоёрдугаар уралдааныг Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Нийслэлийн соёл урлагийн газар, “Эгнэшгүй санаа”төв хамтран зохион байгуулах гэж байна. “Уран хатгамалч” уралдаанд зүү ороох, задгай, битүү, хэрээсэн зэрэг хатгамал, зээгт наамал, үндэсний брэнд гэсэн төрлөөр бүсгүйчүүд өрсөлдөх юм байна.Эхний шатны шалгаруулалт аймаг болон дүүргүүдэд болох бөгөөд уралдаанд оролцох бүтээлийг зургадугаар сарын 1 хүртэл Нийслэлийн соёл урлагийн газар хүлээн авах ажээ.
Ц.Хишиг
Ц.Хишиг