“Дэлхийн цом” 17:00 цагаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

“Дэлхийн цом” 17:00 цагаас эхэлнэ

Ираны Керманшах хотод өнөөдөр /2017.02.16/ эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тэмцээнд Монголын шилдэг бөхчүүд өрсөлдөнө.

Чөлөөт бөхийн "Багийн дэлхийн аварга" гэж нэрлэгддэг эл тэмцээнд Иран, Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг, Монголын баг өрсөлдөнө.

“Дэлхийн цом”-ын тэмцээний “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүрж, “В” хэсэгт Энэтхэг, Иран, Турк, Монголын баг багтсан. Тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар. Түрүүлсэн баг 25, хоёрдугаар байрт шалгарсан баг 15, гуравдугаар байрт шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэх юм.

Монголын баг тамирчдын ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг нар ажиллаж байна. 

“Дэлхийн цом”-д ДАШТ-д багийн дүнгээр эхний найман байр эзэлсэн багууд өрсөлддөг.

Монголын багийн хувьд 2002 оноос хойш оролцоогүй байж байгаад 2014 онд 12 жилийн дараа уригдсан юм. Түүнээс хойш дөрөв дэх жилдээ дараалан хамгийн хүчирхэг багуудын  урилгаар оролцдог тус тэмцээнд оролцох гэж байна.

Өнгөрсөн жилийн хувьд манай тамирчид зургадугаар байр эзэлж байв.

“ДЭЛХИЙН ЦОМ”-Д ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БҮРЭЛДЭХҮҮН
 

  • 57 кг: ОУХМ С.Батболд, ОУХМ З.Занабазар
  • 61 кг: ОУХМ Э.Ням-Очир /Гавьяат тамирчин/, ОУХМ Т.Тулга
  • 65 кг: ОУХМ Б.Батмагнай
  • 70 кг: ОУХМ Г.Мандахнаран /Гавьяат тамирчин/
  • 74 кг: ОУХМ Б.Анхбаяр
  • 86 кг: ОУХМ П.Өнөрбат /Гавьяат тамирчин/
  • 97 кг: Спортын мастер Ө.Батзул
  • 125 кг: ОУХМ Н.Золбоо

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

  • Нэгдүгээр тойрог

“А” хэсэг: Гүрж – ОХУ, АНУ – Азербайжан
“Б” хэсэг: Монгол – Иран, Энэтхэг – Турк

  • Хоёрдугаар тойрог

“А” хэсэг: АНУ – ОХУ, Гүрж – Азербайжан
“Б” хэсэг: Энэтхэг – Иран, Монгол – Турк

  • Гуравдугаар тойрог

“А” хэсэг: Азербайжан – ОХУ, АНУ – Гүрж
“Б” хэсэг: Турк – Иран, Монгол – Энэтхэг

ШУУД ҮЗЭХ ОНЛАЙН ЛИНК

Дэвжээ А – https://unitedworldwrestling.org/ru/node/4543
FS World Cup 2017 – Mat A on Livestream

Дэвжээ В – https://unitedworldwrestling.org/ru/node/4544
FS World Cup 2017 – Mat B on Livestream

 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж