Францын ирээдүйн ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

Францын ирээдүйн ерөнхийлөгч

Францын хамгийн тачаангуй улстөрч Эммануэль Макрон тус улсын ерөнхийлөгчийн “дүрд тоглох” магадлал өндөртэй нэр дэвшигч болон хувирчээ. Тэрээр сангийн сайд, Ротшильдовын хөрөнгө оруулалтын банкир байсан ба  өрсөлдөгч нараасаа илүүтэй хамгийн шилдэг пиар-компанийг бий болгосон билээ.   Мөн тэрээр 15 насандаа сургуулийнхаа багшид дурлаж, одоог хүртэл түүнийгээ шүтэн биширч амьдарч байна. Энэ бол түүнийг эхнэр Брижитийг хэлж буй юм. Эммануэль Макрон нь  дэлхийн хамгийн тачаангуй хүмүүсийн рейтингт албан ёсоор багтдаг.

Эммануэль Макрон  нь 36 насандаа санхүүгийн сайд болсноор  түүний карьер эрчимтэй өсч эхэлжээ.  Мэдрэлийн эмч, профессорын хүү Эммануэль Макрон нь эдийн засгийн яаманд ажиллаж байсан ч түүний амбиц нь суудал дээр нь зүгээр суулгасангүй. Тэрээр  яамнаасаа гарч, банкны салбарт хүч үзэхээр  явсан ч улс төрд эргээд ирсэн билээ. Гэхдээ тэрээр одоо ерөнхийлөгчийн суудалд суухаар төлөвлөж байна.

ТЭРЭЭР ЯАГААД ИЙМ АЛДАРТАЙ ВЭ?

Эммануэль Макрон нь залуухан, улс төрийн мэтгэлцээнд сэтгэл хөдлөл ихтэй, түүнийг буулган авахад амар биш. Учир нь түүнийг гомосексуалын харилцаанд гүтгэх гэж оролдсон боловч бүтээгүй. Шар хэвлэлүүд түүнийг Radio France-ийн ерөнхийлөгч Матье Галлетай амрагийн холбоотой байсан гэсэн хов жив тараасан боловч баримт нь олдоогүй.

Түүний гэргий энэ төрлийн хов живийг тоодоггүй. 64 настай Брижит 39 жил Эммануэль Макронтай ханилж байгаа бөгөөд хосуудын харилцаа өнөөг хүртэл дүрэлзэж буй гал мэт байдаг гэнэ. Брижит олон жилийн турш Эммануэль Макроноос зайгаа барьж явсан билээ. Учир нь Брижит Эммануэль Макронээс 24 насаар эгч бөгөөд сургуулийх нь багш байжээ. Гэхдээ Эммануэль Макрон шантраагүй. Өнөөдөр францын бүх хэвлэл мэдээлэл хосуудын амьдралын тухай байнга бичдэг. Хосууд Брижитийн хүүхдүүдээс гадна ач нарыг нь хүмүүжүүлж байна. Тэгвэл Макрон одоогоор өөрийн гэсэн хүүхэдгүй юм байна.

Төр засагт байх хугацаандаа Эммануэл Макроны гол амжилт нь – 2015 онд батлагдсан эдийн засгийн өсөлт, тэгш боломжийн тухай хууль байсан юм. Үүнийг Макроны хууль гэж нэрлэх нь ч бий. Энэ хууль нь эдийн засгийн салбарыг либеральчилсан гэж хэлж болно. Хууль гарснаар Францын дэлгүүрүүд бүтэн сайн өдөр ажилладаг болжээ.

Францын ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшигч Эммануэль Макрон нь Европын Холбоог бэхжүүлэх асуудалд хатуу байр суурьтай байдаг юм байна.

Эх сурвалж: ELLE

Бэлтгэсэн: Э.УРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж