Үндэсний статистикийн хороо хүн амын амьжиргааны доод түвшний 2017 онд мөрдөх хэмжээг баталж 02 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Энэ онд мөрдөх амьжиргааны доод түвшин баруун бүсэд 166 500, хангайн бүсэд 173 500, төвийн бүсэд 166 200, зүүн бүсэд 165 700, Улаанбаатар хотод 185 300 төгрөг байх юм. дэлгэрэнгүй
Засгийн газрын худалдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймагт 5000 тонн өвсийг үнэгүй, мөн 5218 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор боллоо. Мөн отроор өвөлжиж байгаа малчдад дулаан хувцас, цахилгаан үүсгүүр зэрэг нэн шаардлагатай бараа, материалыг хүргэхээр болов. дэлгэрэнгүй
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Туваан өнөөдөр анхны тушаалаа гаргаж, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрынхнаа тэр чигт нь халжээ. Халагдах тушаалтай зэрэгцэн ажилд томилогдох тушаал ч зэрэгцэж гарсан байна. дэлгэрэнгүй
Санхүүгийн зохицуулах хорооноос “мөнгө хүүлэгчдэд” хандан “Нэг хоногийн зээл нэрээр ард иргэд, бизнес эрхлэгчдэд хатуу нөхцөлтэй зээл олгон, хохироовол энэ нь хууль бус үйл ажиллагааг болох тул ард иргэд мөн энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд хандах боломжтойг анхааруулж, мэдэгдэл гаргалаа. дэлгэрэнгүй
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал А.В.Торкуновын урилгыг хүлээн авч өөрийн төрөлх сургуульд зочлов. дэлгэрэнгүй
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-нд баталсан “Тэнэмэл” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдардаг гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэн, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг тус дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс зохион байгууллаа.дэлгэрэнгүй
Засгийн газрын шийдвэрээр Цагаан сарын баяр болон Үндэсний их баяр наадмын өмнө 65-аас дээш насны өндөр настанд “Насны хишиг” олгохоор болсон. Улсын хэмжээнд насны хишиг хүртэх эрхтэй 122 мянга гаруй ахмад байгаагаас одоогийн байдлаар 103 мянга гаруй ахмад “Насны хишиг” авахаар бүртгүүлсэн. дэлгэрэнгүй
Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр тус улсын визний журамд зарим шинэ өөрчлөлт орсон байна. дэлгэрэнгүй
Их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хэргийг илрүүлсэн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэжаргал, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баярхүү нарыг Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр шагналаа. дэлгэрэнгүй
Ардчилсан намын дэд даргад УИХ-ын гишүүн З.Нарантуяа нэрээ дэвшүүлэхээр болжээ. Тус нам дүрмээ шинэчлэх хүрээнд дөрвөн ч дэд даргатай байхаар заасан байна. дэлгэрэнгүй
УИХ-д Инновацийн үйл ажиллагааг дэмжих, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Элэг бүтэн Монгол гэх мэт лобби бүлэг байгуулагдсан. Тэгвэл энэ удаад Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг шинээр байгуулжээ. дэлгэрэнгүй