Ким Жун-намыг хөнөөсөн байж болзошгүй сэжигтнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.15-нд нийтлэгдсэн

Ким Жун-намыг хөнөөсөн байж болзошгүй сэжигтнийг саатуулжээ

Малайзын холбогдох албаны хүмүүс Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хоёр эмэгтэйг баривчлан саатуулсан талаар тус улсын “Бернама” агентлаг мэдээлжээ. Тэднийг Куала Лумпур хотын нисэх буудлаас баривчилсан гэнэ. Одоогоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Үүний өмнө сэжигтнүүдийн нэг нь энгэртээ LOL гэсэн бичигтэй цагаан цамцтай байсныг илтгэх камерын бичлэгийн дүрс цацагдаад байсан юм.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ахыг хордуулж хороосон хэрэгт холбоотой байж болзошгүй өөр дөрвөн этгээдийг эрэн сурвалжилж байгаа тухай Korea Times мэдээлжээ. 

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж