“Бурхан авралын төлөвлөгөөний эсрэг” | News.MN

“Бурхан авралын төлөвлөгөөний эсрэг”

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

“Бурхан авралын төлөвлөгөөний эсрэг”

АНУ-д улсын өрийн төвшинг нэмэх гол санал хураалт Төлөөлөгчдийн танхимд явагдлаа. Улсын үнэт цаасны үнэлэгдсэн үнээ төлж чадахгүй болох дефолт төхөн Конгресс бичиг баримтаа баталсан ч түүнийг хууль болгох хугацаа үлдсэнгүй. Дефолтоос зугтаж чадахгүй нөхцөлд хэрхэн ажиллах төлөвлөгөөг Сангийн яам нь боловсруулж байна. Биржүүд үргэлжлэн унасаар байна.

“Ямар ч санал хураалт өнөөдөр болохгүй” гэж улсын өрийн дээд төвшинг нэмэх талаар хоёр цагийн хаалттай хуралдаан хийсний дараа саналын тоолох асуудал хариуцсан Калифорний мужийн төлөөлөгч Кевин Маккарти өнгөрсөн баасан мэдэгдсэн байв. Тэр нь Бейнерийн гэж нэрлэгдсэн танхимын спикерын санал болгосон  түүний талынхны дэмжсэн төлөвлөгөөний төлөө хийгдэх шийдвэрлэх санал хураалт байсан юм. Эхлээд тэр санал хураалт лхагва гаригт болох ёстой байгаад баасан гаригийн орой болтол хойшлуулагдсан юм.

Өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим Сенатын баталсан улсын өрийн лимитийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эсрэг санал өглөө. Бүгд найрамдахчууд олонх байгаа Конгрессийн доод танхимын 173 гишүүд хуулийн төслийг дэмжиж, 253 конгрессмен эсрэг санал өгчээ. Ням гаригт энэ төслийг Сенатаар  дахин авч хэлэлцэнэ. Сенатад Ардчилсан намынхан олонх юм.

Долдугаар сарын 29-нд конгресс­менүүд Жон Бейнарийн санал болгосон улсын зээлийн лимитийг хоёр сарын дотор 900 тэрбум доллараар нэмэх хуулийн төслийг баталсан юм. мөн тэр өдөр Бейнерийн төслийг Сенат дэмжсэнгүй. Бямба гаригт конгрессменүүд улсын өрийн лимитийг нэмэх Сенатын төслийг унагасны дараа Конгрессийн бүгд найрамдахчуудын лидерүүд мэдэгдэхдээ эцсийн дүнд тохиролцоонд хүрч чадна гэсэн байв. Доод танхмын спикер Жон Бейнер, бүгд найрамдахчуудын олонхийн бүлгийн дарга Митч Макконнелл нар хамтарсан хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхийлөгч Жозеф Байден нартай идэвхтэй хэлэлцээр хийж байна гэж мэдэгджээ.

АНУ-ын улсын өрийн лимитийг нэмэгдүүлэх асуудлыг 2011 оны наймдугаар сарын 2 хүртэл шийдсэн байх ёстой. Түүнийг эс хийвээс улс орон нь техникийн гэх дефолтоо зарлахаас өөр аргагүй болно. Тиймээс ч тус улсын дээд удирдлага амралтын өдрүүдэд толгой өндийх завгүй ажиллаж байна. Бүгд найрамдахчууд улсын зээлийн лимитийг нэмэгдүүлэхдээ чинээлэг давхрагынхны татварын хөнгөлөлтийг хэвээр үлдээж, төсвийн тандалт хийхийг шаардаж байна. Ардчилсан намынхан үүнийг үл зөвшөөрч байгаагаас гадна ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улсын зээлийн лимитийн түр хугацааг алга болгоно гэсэнтэй санал нийлсэнгүй.

Хэрэв зөвшөөрөгдсөн зээлийн хэмжээг нэмэхгүй бол наймдугаар сарын 2-ноос эхлэн улсын урсгал өрөөр төлөх мөнгө сан хөмрөгт байхгүй болсон тухай Сангийн яам мэдэгдэж байна. Тэр нь үнэт цаасны төлбөрийн техникийн дефолтыг гаргахаас гадна тэтгэвэр, тэтгэмжийг төлөх мөнгөгүй болж байна гэсэн үг юм. Бейнерийн төлөвлөгөөг доод танхим нь баталсан ч Сенат түүнийг хүлээн авахгүй, тэр нь асуудлыг түр хугацаанд бөглөсөн “наалт” гэж Сенатын тэргүүн Гарри Рид сануулсан байв. Ардчилсан намын сенатор 51 хүн дээр нь бие даасан хоёр сенатор Бейнерийн төлөвлөгөөг батлахгүй гэж гарын үсгээ зурцгаасан байна. Улсын зээлийн лимитийг шат дараалан нэмэгдүүлэх төлөвлөгөөнд хориг тавина гэдгээ ч ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.

Өмнө нь бүгд найрамдахчуудын тоо нь зөрөлдөөнтэй гарчээ. Конгрессийн Төсвийн хороо нь Бейнерийн төлөвлөгөөгөөр зарлагыг мэдэгдсэн 1,2 их наядаар биш, 850 тэрбумаар хорогдуулах ёстой байсан гэж тоолов. Төлөвлөгөөг яааралтайгаар шинэлэхэд хүрсэн байна. Пүрэв гаригт санал хураалт явагдаагүй учир Жон Бейнер хуулийн төсөлд дургүйцэж байгаа намынхнаа урьсан байв. Бейнер өөрөө пицца захиалсан Маккартнийн өрөөгөөр эхлээд оржээ.

Гэхдээ намынхаа сөрөг санаатай гишүүдийг тэр ятгаж чадаагүй бололтой. Хэлэлцээрийн хэд хэдэн удаа орхин гарч байсан Аризона мужийн төлөөлөгч Жеф Флейк төлөвлөгөөний талаарх өөрийн саналыг хувиргахгүй гэв. Зарлагыг бууруулах хурд хэтэрхий бага байгаа учраас Бейнерийн төлөвлөгөөний эсрэг санал өгнө гэдгээ Техасын төлөөлөгч Луи Гомер хэлсэн байв.

Өмнөд Каролинагийн Жеф Дункан, Мик Малвани, Том Скотт гурван төлөөлөгч ярилцлагад оролгүйгээр мөргөлийн өрөөнд очжээ. Тэд дээд тэнгэртэй зөвлөлдөнө гэж сэтгүүлчдэд хэлсэн байв. Тэднээс ч дэмжлэг Бейнерт ирсэнгүй. “Бурхны гэгээрүүрэл надад орж ирлээ. Би өмнө нь ч эсрэг байсан одоо ч “үгүй” гэж хэлнэ” хэмээн Скотт хэлжээ.

Хэрэв төвшинг нэмэгдүүлж чадахгүй бол АНУ үнэт цаасныхаа хүүг төлөх чиглэлээ барих болно хэмээн Bloomberg агентлагийн шинжээч өгүүлсэн байна. Тэр нь наймдугаар сарын 4-нд 90 тэрбумыг, 15-нд 30 гаруй тэрбумыг төлнө гэсэн үг. Нийтдээ бол наймдугаар сард 500 тэрбумыг төлсөн байх учиртай. Зээлийн лимитийг ихэсгэхгүй бол хэрхэн ажиллахаа Обамагийн захиргаа иргэдэд мэдээлнэ. Goldman Sachs-ийн тэргүүн Ллойд Бланкфейн ба JP Morgan Chase-ийн тэргүүн Жимми Даймон нар ерөнхийлөгч Обама, Конгресст хандан улсын зээ­лийн лимитийг нэмэгдүүлэн дефол­тод оруулахгүй байхыг уриалжээ.

АНУ-ын биржүүд дөрвөн арилжаа дараалан уналттай байна. S&P 500 индекс 0,3 хувиар унан долоо хоногийн турш  3,3 хувийн алдагдалтай гарав. Байдал хэрхэх нь тодорхойгүй байгаагаас түгшүүр төрж байгаа.

Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-08-01 202.131.233.59

tanai site-iin medeenii hamgiin ehnii mur n yagaad eh uusver gesen yumand taglagdtsan bdiin be? uur gazar teriigee bairluulj bldgumu

Avatar

Зочин 2011-08-01 202.72.247.50

мөргөлийн өрөөнд очжээ Тэд дээд тэнгэртэй зөвлөлдөнө гэж сэтгүүлчдэд хэлсэн байв Тэд nar deed tengertei utsaar yarchihdag yum baihdaa yamar sonin hereg ve te

Avatar

Зочин 2011-08-01 202.72.247.50

amerikiin ter yariaad baigaa ih or ni tegeed hed yum be

Avatar

Зочин 2011-08-01 202.170.82.190

Америк одоо түр аврагдсан ч удахгүй дампуурах нь тодорхой болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж