Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан өчигдөр /2017.02.16/ тушаал гаргаж, намынхаа Хэрэг эрхлэх газрынхныг ажлаас нь халсан тухай бид мэдээлсэн.
Тэгвэл генсекийн тушаалаар Ардчилсан намын Хууль, дүрмийн бодлогын газрын даргаар Б.Батхуягийг, Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын даргаар Э.Одбаярыг, Өмч, санхүүгийн хэлтсийн даргаар Ч.Чулуунчимэг нарыг тус тус томилжээ.
Халаа сэлгээнд Ардчилсан намын нярав, жижүүр, үйлчлэгчээс бусад нь өртсөн юм байна. Нийтдээ 40 гаруй хүн гэнэт халагдсан гэсэн мэдээлэл ч байна.
Г.ДАРЬ