МАН: ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

МАН: ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сан(ОУВС)-тай хийж байгаа хэлэлцээрийн талаар мэдээлэл сонслоо.

Эх сурвалжаас авсан мэдээллээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх болоход зарим нөхцөл нь Монгол Улсын хууль, тогтоомжуудтай зөрчилдөх болж байгаа учраас гишүүд эдгээр асуудлыг тойрч ярилцжээ. Эцэст нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв.  Гэхдээ зарим асуудлаар хэлэлцээрийг үргэлжлүүлж, арай уян хатан болгох чиглэлээр ажиллах шаардлага байна гэсэн зөвлөмжийг Засгийн газарт өгчээ.

Бүлгийн ээлжит бус хуралдаан зургаан цаг гаруй үргэлжилж, 21 цагийн орчимд өндөрлөсөн байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж