Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 13-аас эхэлжээ. Бүртгэлийн хугацаа нэг сар үргэлжилж, ирэх гуравдугаар сарын 13-нд дуусна.
Дараах иргэд эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлнэ. Үүнд:
Багш мэргэжлийн бакалавраар их, дээд сургуулийг шинээр төгсөгч
Багш мэргэжлийн бакалавр эзэмшүүлэх хөрвөх сургалтад хамрагдсан
Багшлах эрх нь цуцлагдсан иргэд
Шалгалтад бүртгүүлэх материал:
1. Багш мэргэжлийн бакалаврын дипломын сканердсан файл
жич: Хэрэв багш бус мэргэжлээр төгссөн бол багшийн мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөрвөх сургалтын дипломоо хамт хавсаргана.
2. Шалгалтын хураамж 35,000 /гучин таван мянга / төгрөг төлсөн банкны хуулга сканердсан файл
Шалгалтын хураамжийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн төрийн сангийн 100900015010 тоот дансанд шилжүүлнэ.
Хүлээн авагч дансны нэр: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Гүйлгээний утга: Овог, нэр, РД
3. Чээж зураг файлаар
Анхаарах зүйлс:
Онлайнаар бүртгүүлсний дараа таны бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг руу онлайн жишиг даалгавар илгээх тул та цахим шуудангийн хаягаа үнэн зөв бөглөнө үү. Цахим шуудан /и-мэйл/-гийн хаягаа буруу оруулснаас үүдэж шалгалтын бэлтгэл хийх жишиг даалгавар илгээгдээгүй тухай асуудлыг шалгалтын комисс хүлээхгүй болно.
Бүртгэлийн систем рүү оруулж буй файлын хэмжээ 5MB-аас хэтрэхгүй байлгахад анхаарна уу. Учир нь таны интернет удаан бол зурган мэдээлэл илгээгдэхгүй байх хүндрэл учирдаг.
Магистрын диплом оруулахгүй болохыг мэдэгдье. Тиймээс заавал багш мэргэжлийн бакалаврын дипломоо оруулаарай.
Дипломын нүүр хуудас гэсэн хэсэгт дипломын хавтасны зураг оруулахгүй байхыг хүсье.
Онлайнаар бүртгүүлсний дараа өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон нууц үгээрээ нэвтэрч орж мэдээллээ шалгахыг сануулжээ.
Т.МӨНХ