“Чингисийн хүүхдүүд” кино “Warner bros”-ын дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2017.02.18-нд нийтлэгдсэн

“Чингисийн хүүхдүүд” кино “Warner bros”-ын дэлгэцнээ

Хурдан морины унаач хүүхдүүдийн талаар өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино энэ сарын 23-нд “Warner bros” кино компанийн дэлгэцнээ гарах гэж байна.

Энэхүү киног “Бодлын хулгайч”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Ану хатан” зэрэг дэлгэцийн бүтээлийн зургийн найруулагчаар ажилласан Д.Ангараг зураглаачаар нь,  “Монгол фильм” группын найруулагч Д.Золбаяр ерөнхий найруулагчаар ажиллажээ.

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны зураг авалтыг өнгөрсөн зун Архангай аймагт хийсэн гэнэ.

Уг кино баг нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ.

Сонирхуулахад “Чингисийн хүүхдүүд” киноны эмэгтэй туслах дүрд холливудын ирээдүйн од Бритни Бэлт тогложээ. Тэрбээр хамгийн сүүлд “Ээжүүдийн өдөр” хэмээх Америкт 2016 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн кинонд тоглосон, авьяаслаг жүжигчин юм.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж