Баянхошуунд агаарын бохирдол буурчээ

Хуучирсан мэдээ: 2017.02.18-нд нийтлэгдсэн

Баянхошуунд агаарын бохирдол буурчээ

Агаарын чанарын албанаас гаргадаг мэдээгээр өдөр бүр шахам Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн өндөр байдаг. Харин өнөөдөр дээрх газарт агаарын бохирдол буурчээ.

17.00 цагаас өмнө агаарын бохирдол бага зэргийн гэсэн дүн гарсан бол 17.30 цагийн байдлаар агаар хэвийн болж, бохирдолгүй шахам болж буураад байна.

Харин Монгол бөхийн өргөө, 100 айл, Баруун дөрвөн зам, Толгой, МҮОНРТ зэрэг газруудад агаарын бохирдол бага зэрэг хэмжээтэй байгаа м.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж