НӨАТ-ын дансаа алдаатай оруулсан иргэдэд буцаан олголт өгнө

Хуучирсан мэдээ: 2017.02.20-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын дансаа алдаатай оруулсан иргэдэд буцаан олголт өгнө

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ТОЙМЛОВ

  • Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтаар тэргүүлэх болсныг эрдэмтэн, судлаачид онцолж байна. Монголд жилд 500 орчим хүн энэ аюулт өвчний улмаас амь насаа алдаж байгааг өнгөрсөн бямба гаригт болсон “Хавдрын эсрэг-2017” аяны нээлтийн үеэр эмч нар дурдсан юм. Дэлгэрэнгүй


  • Сар шинийн баярыг угтаж Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийнхан их цэвэрлэгээ хийлээ. Ингэхдээ авто замын дагуу тавигдсан хашлагуудыг угааж, цэвэрлэжээ.


  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоотой хамтран “Сэтгүүл зүй ба оюуны өмч” сэдвээр (2017.02.17) сонсгол, хэлэлцүүлэг хийж, Хэвлэл мэдээллийн салбарын зохиогчийн эрхийг дээдлэх тунхагийг баталлаа. Дэлгэрэнгүй


  • Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, Олон улсын валютын сан /ОУВС/-гаас тавьж буй нөхцөлтэй танилцлаа. Дэлгэрэнгүй


  • Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын “Гэмт этгээдийг шилжүүлэх гэрээ”-ний дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод саатуулагдаж байсан Монгол Улсын иргэн А-г Монгол Улсад шилжүүлэх ажлыг хоёр тал 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хамтран хэрэгжүүлэв. Дэлгэрэнгүй


  • Эдийн засагч Л.Наранбаатар, Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр нар 1072 ширхэг хувьцааны асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд албан бичиг хүргүүллээ /2017.02.17/. Тэд иргэд хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулахыг шаардаж буй аж. Дэлгэрэнгүй


  • Хүний эрхийн Үндэсний Комиссоос /2017.02.17/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлжээ. Дэлгэрэнгүй


  • НӨАТ-ын буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчид татварын урамшуулал авах боломж нээгдлээ. Эдгээр иргэд холбогдох мэдээллээ засварлах хугацааг энэ сарын 25-ны өдөр хүртэл сунгах шийдвэрийг Сангийн яамнаас гаргажээ. Дэлгэрэнгүй


  • Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах газарт хандах “Жи тайм” сүлжээний бизнест элсч, хохирогч болсон гэх иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Цагдаагийн байгууллагаас энэ сүлжээнд хэдэн хүн элсч, хохирсон болон хэдэн төгрөгийн мөнгө угаасныг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүллээ. Дэлгэрэнгүй


  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн V зөвлөгөөнийг зохион байгууллаа  /2012.02.17/. Уг зөвлөгөөнөөр цаашид авч хэрэгжүүлэх ажил болон ажилчдын санал хүсэлтийг хүлээн авахын хажуугаар шилдэг ажилчдаа ч Манжуурт аялах эрхээр шагнажээ. Дэлгэрэнгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж