
Монгол Улсын Засгийн газраас “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр, “Цахим засаглалын мастер төлөвлөгөө” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөлөөс хамтран “Төрийн байгууллагад цаасгүй технологи ашиглах нь” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Р.Буд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ж.Солонго болох яамдын төрийн нарийн бичгийн дарга нар оролцлоо.. Цаасгүй мэдээлийн технологи нь хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологийн салбараас шууд хамааралтай төдийгүй тухайн салбарын бодлого, хэтийн төлөвлөлт, удирдлагын менежмент чухал үр дүнтэй болохыг энэ үеэр оролцогсод онцолж байлаа. Энэ үеэр ҮСХ-ны мэдээлэл боловсруулалтын газрын дарга Б.Цэрэнханд “Манай байгууллагаас хамгийн гол нь статистик мэдээллийг хэрэглэгчдэд хурдан, шуурхай, нээлттэй болгох үүднээс энэ ажлыг анх санаачлан зохион байгуулсан. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагааг ялангуяа УИХ-ын Тамгын газар, ХХААҮЯ болон бусад яамд хамтран ажиллах талаар хүсэлтээ тавьж байгаа нь бидний ажлын үр харагдаж байна гэж хэлж болно. Нөгөө талаасаа төрөөс нэгдсэн бодлогоор хандаж тус бүрийн асуудал биш нэг цогц арга хэмжээ болгон хандах шаардлагатай. Иймд цаашид байгууллага бүр технологийн орчноо бүрэн дүүрэн ашиглаж цаасгүй технологийг нэвтрүүлэх нь төсвийн хөрөнгийг хэмнэх, мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүй явах боломж бүрдэж байгаа юм” гэлээ. Уулзалтанд оролцсон байгууллагууд цаашид өөрсдийн туршлага, эхэлсэн ажлуудаасаа бусадтай хуваалцах, хамтран ажиллах талаар идэвх санаачлага гарган ажиллахаа илэрхийлж байлаа.
Д.Долгор