“Алтан туухай”-н шилдгүүд тодров

Хуучирсан мэдээ: 2017.02.19-нд нийтлэгдсэн

“Алтан туухай”-н шилдгүүд тодров

Монголын хүндийн өргөлтийн холбооноос энэ оны анхны өсвөрийн тэмцээнийг зохион байгууллаа. Тус холбооноос олон жил тасалдаад байсан өсвөрийн тамирчдын дунд болдог “Алтан туухай” тэмцээнийг энэ жилээс эхлэн зохион байгуулахаар болжээ. “Монгол жонш” компанийн ивээн тэтгэлгээр болсон уг тэмцээн хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Спортын төв ордонд байрлах Хүндийн өргөлтийн зааланд болсон юм.

ТАМИРЧДЫН 60 ХУВИЙГ ОРОН НУТГИЙН ТАМИРЧИД ЭЗЛЭВ

“Алтан туухай” тэмцээнд 2000 оны нэгдүгээр сарын 1-ээс 2008 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн өсвөрийн тамирчид өрсөлдлөө. Энэхүү тэмцээнд нийт 18 байгууллагын 151 тамирчид өрсөлдсөний дунд ОУХМ болон улсын рекорд тамирчид ч багтсан. Мөн анхлан хичээллэж байгаа ирээдүйтэй тамирчид ч анхны тэмцээнд оролцож, өөрийн ур чадвараа сорьсон юм. Нийт тамирчдын 60 хувийг орон нутгаас ирсэн тамирчид эзэлжээ. Тодруулбал, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан, Сүхбаатар аймгаас болон Багануур дүүргээс тамирчид ирж оролцсон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгожээ. Зарим аймгийн баг бүтэн багаараа ирэх сонирхолтой байсан ч зардлын асуудлаас болж ирээгүй чадаагүй байна. Энэхүү тэмцээн ирэх сард Улаанбаатар хотноо болох өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний нэгэн сорилго боллоо.

УЛСЫН РЕКОРД АМЖИЛТЫГ БҮРТГЭВ

“Алтан туухай” тэмцээний үеэр өсвөрийн улсын рекорд амжилтыг бүртгэн авлаа. Тодруулбал, хөвгүүдийн 36 кг-д О.Мөнх-Оргил /Өвөрхангай/ нийлбэр дүнгээр 73 кг, охидын 32 кг-д У.Сэрчмаа /Сүхбаатар/ -38 кг, 36 кг-д Э.Ууганцэцэг /Хөвсгөл/ 46 кг, 40 кг-д Б.Лхагважаргал /Алдар-1/ 57 кг-ыг өргөж жиндээ түрүүлсэн. Эдгээр тамирчдын амжилтыг улсын рекорд амжилтаар бүртгэн авчээ.

Мөн энэхүү тэмцээний үеэр хувиараа оролцон залуучуудын ангилалд спортын дэд мастер болон ОУХМ цолыг биелүүлсэн хоёр тамирчин гарлаа. Тодруулбал, хөвгүүдийн 69 кг-д н.Дагдансамбуу огцом өргөлтөөр 83 кг, түлхэлтээр 97 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 180 кг-ыг өргөсөн амжилтаар спортын дэд мастерын  болзлыг биелүүлжээ. Мөн залуучуудын ангилалд 58 кг-д спортын мастер н.Мягмарцэрэн огцомоор 78 кг, түлхэлтээр 85 кг, нийлбэр дүнгээр 163 кг-ыг өргөж, ОУХМ цолны болзлыг хангасан байна.

“АЛДАР” СПОРТ ХОРООНЫ НЭГ, ХОЁРДУГААР БАЙР ИЛҮҮРХЭВ

“Алтан туухай” тэмцээний багийн дүнг эрэгтэй, эмэгтэй гэж тусад нь гаргажээ. Эрэгтэй багуудаас 213 оноогоор Ч.Март дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо тэргүүлсэн бол Д.Чинзориг дасгалжуулагчтай “ТСБСДуС”, Л.Одхүү дасгалжуулагчтай “Самбуу сан” клуб удаалав. Мөн эмэгтэй багийн дүнгээр А.Отгонжаргал дасгалжуулагчтай “Алдар 1” баг түрүүлсэн бол Л.Одгэрэл дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн баг, Ч.Март дасгалжуулагчтай “Алдар II” багууд удаалжээ.

Тэмцээний шилдэг тамирчнаар Э.Хосхүлэг /”Алдар”/, О.Дархижав/ТСБТДуС/ нар шалгарав. Мөн өсөх ирээдүйтэй тамирчнаар Ө.Өлзийжаргал /”Монгол жонш” клуб/ тодорчээ.

ШИЛДЭГ ТАМИРЧИН: ОУХМ О.Дархижав/ТСБТДуС/

ДҮН:

  ЖИНГИЙН АНГИЛАЛ:

  • Хөвгүүд: 36 кг, 40 кг, 44 кг, 50 кг, 56 кг, 62 кг, 69 кг, +75 кг
  • Охид: 32 кг, 36 кг, 40 кг, 44 кг, 48 кг, 53 кг, 58 кг, +68 кг

ОХИД

32 кг:

  1. У.Сэрчмаа /Сүхбаатар/ – 38 кг /16 кг+22кг/ – улсын рекорд амжилтаар бүртгэв.
  2. Ц.Алтанцоож /Өвөрхангай/ – 35 кг /16 кг+19 кг/
  3. О.Буянжаргал /Алдар 1/ – 31 кг /13+19/

Энэ жинд өрсөлдсөн Оюунбилэг /Сүхбаатар/ түлхэлттэй өргөлтөөр 20 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртжээ. Түүний хувьд нийлбэр дүнгээр IV байр эзэлсэн байна.

36 кг:

  1. Э.Ууганцэцэг /Хөвсгөл/ – 46 кг /19+27/ -улсын рекорд амжилтаар бүртгэв.
  2. Ц.Амаржаргал /Алдар/ – 41 кг /18+23/
  3. Ц.Мөнхжин /Дархан/ – 40 кг /16+24/

Энэ жинд өрсөлдсөн Эрдэнэцэцэг /Өвөрхангай/ огцомоор 17 кг-ыг өргөж хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд нийлбэр дүнгээр IV байр эзэлсэн байна.

40 кг:

  1. Б.Лхагважаргал /Алдар 1/ – 57 кг /22+35/ – улсын рекорд амжилтаар бүртгэв.
  2. Б.Ариунзаяа /Алдар 1/ – 54 кг /23+31/
  3. Ц.Ундрах /Сүхбаатар/ – 50 кг /22+28/

44 кг:

  1. О.Төгс-Эрдэнэ /ТСБТДуС/ – 83 кг /36+47/
  2. Чинболор /Дархан/ – 67 кг /27+40/
  3. Ч.Ануужин /ТСБТДуС/ – 64 кг /31+33/

Энэ жинд өрсөлдсөн Д.Оюунцэцэн /Сүхбаатар аймаг/ түлхэлтээр 35 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртлээ.

48 кг:

  1. Ө.Өэлүн-Эх /Сүхбаатар/ – 86 кг /38+48/
  2. Т.Цэцэгсайхан /Алдар 2/ – 67 кг /32+37/
  3. Б.Оюунсувд /Алдар 2/ – 63 кг /28+35/

53 кг:

  1. О.Алтан-+Од /Сүхбаатар/ – 103 кг /48+55/
  2. К.Айнур /Алдар 1/ – 86 кг /38+48/
  3. Б.Ариунсанаа /Өвөрхангай/ – 81 кг /36+45/

Энэ жинд өрсөлдсөн О.Буяндэлгэр /Алдар 2/ огцомоор 36 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр нийлбэр дүнгээр IV байр эзлэв.

58 кг:

  1. Э.Батчимэг /Хөвсгөл/ сдм – 128 кг /62+66/
  2. Б.Хонгорзул /Алдар 1/ – 117 кг /50+67/
  3. Мөнхбаясгалан /ТСБТСДуС/- 86 кг /40+46/

Энэ жинд Мягмарцэрэн огцомоор 78, түлхэлтээр 85 кг-ыг өргөж, нийлбэрээр 163 кг-ыг өргөсөн амжилтаар ОУХМ цолны болзол хангав.

63 кг:

  1. Энэрэл /ТСБТДуС/ – 135 кг /60+75/
  2. Отгонжаргал /Сүхбаатар аймаг/ – 116 кг /56+60/
  3. Ц.Дөлгөөнтуяа /Дархан/ – 94 кг /39+55/

+63

  1. О.Дархижав /ТСБТСДуС/ –ОУХМ -192 кг /85+107/ – ШИЛДЭГ ТАМИРЧИН
  2. Э.Энхтамир /Алдар -1 ОУХМ/ – 188 кг /83+105/
  3. Ө.Сарандагина /Хүч/ – 140 кг /60+80/

ХӨВГҮҮД:

36 кг:

  1. О.Мөнх-Оргил /Өвөрхангай/ – 73 кг /35+38/
  2. Даваацэрэн /ТСБТСДуС/ – 72 кг /33+39/
  3. А.Дөлгөөн /Өвөрхангай/ – 68 кг /32+36/

40 кг: /12 тамирчин/

  1. О.Ширэндэв /Алдар 2/ – 78 кг /36+42/
  2. Г.Дүүрэнжаргал /Самбуу сан/ – 65 кг /27+38/
  3. Г.Билгүүн /ТСБТДуС/ – 65 кг /29+36/

Энэ жинд нийлбэр дүнгээр тавдугаар байр эзэлсэн Дарханы Ууганбаяр түлхэлттэй өргөлтөөр 37 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртэв.

44 кг:

  1. У.Амарбаяр /Алдар 1/ – 98 кг /45+53/
  2. Д.Цэрэнжаргал /Өвөрхангай/ – 84 кг /38+46/
  3. Ц.Бат-Орчлон /Алдар 1/ – 82 кг /37+45/

50 кг: /10 тамирчин/

  1. Э.Төртогтох /Хилчин/ – 138 кг /63+75/
  2. Г.Баярдорж /Дархан/ – 119 кг /52+67/
  3. Б.Лувсандамба /Өвөрхангай/ – 119 кг /54+65/

56 кг: /11 тамирчин/

  1. С.Сод-Оргил /Дархан/ 149 кг /66+83/
  2. У.Баярхүү /Алдар 1/ – 147 кг /65+82/
  3. О.Базарсад /Самбуу сан/ – 131 кг /56+75/

62 кг:

  1. Н.Дөлгөөн /ТСБТДуС/ – 156 кг/70+86/
  2. И.Төгөлдөр /Самбуу сан/ – 124 кг /56+68/
  3. Б.Жамбалдорж /Дархан/ – 101 кг /40+61/

69 кг:

  1. Э.Хосхүлэг /Алдар 1/ 190 кг /85+105/ – ШИЛДЭГ ТАМИРЧИН
  2. Д.Тэмүүжин /Багануур/ – 141 кг /65+76/
  3. Б.Анхбаяр /Сүхбаатар аймаг/ – 114 кг /48+66/

Энэ жинд Дагдансамбуу спортын дэд мастерын болзол хангалаа. Огцом 83, түлхэлтээр 97, нийлбэрээр 180 кг-ыг өргөжээ.

77 кг:

  1. Батжаргал /ТСБТДуС/ – 142 кг /62+80/
  2. Б.Сугарсүрэн /Алдар 1/ – 136 кг /62+74/
  3. Хувьтөгөлдөр /Самбуусан/ – 111 кг /50+61/

+77 кг:

  1. Цолмон /ТСБТДуС/ – 180 кг /80+100/
  2. Барсболд /Самбуу сан/ – 147 кг /65+82/
  3. Б.Анхбаяр /Алдар II/ – 105 кг /45+55/ тус тус эзэлсэн байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж