”Голден поинт” төсөл 2017 онд 300 саятан төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.02.20-нд нийтлэгдсэн

”Голден поинт” төсөл 2017 онд 300 саятан төрүүлнэ

"Хэмнэлт-Чанар-Урамшуулал"-ыг уриагаа болгосон "Голден Пойнт" төсөлд  үндэсний үйлдвэрлэгч, томоохон импортлогч компаниуд нэгдээд буй бөгөөд уг төслийн хүрээнд 2017 оны турш 300-н саятан төрүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд "Голден Поинт" төслөөс 20 саятан, 205 азтан тодруулах өдөрлөгийг хоёрдугаар сарын 18-ны өдөр "Дүнжингарав" худалдааны төвийн задгай талбайд зохион байгуулж, ардчилсан системээр азтануудаа тодрууллаа. 

Уг өдөрлөгт оролцохоор 15.000 орчим иргэн "Дүнжингарав" худалдааны төвийн гаднах талбайд цугласан бөгөөд нийт 30.000 орчим сугалаа бүртгэгдсэн байсан юм. Ил тод, ардчилсан зарчмаар явагдсан сугалааны үеэр нэгхэн сугалаатай оролцоод сая төгрөг хожсон бүсгүй, Аз нь атгандаа багтсан залуу сая төгрөгийн хонжворыг хоёр удаа хожсон зэрэг сонирхолтой үйл явдал болсон нь энэхүү урамшуулалт өдөрлөг хэрхэн шударга болж өнгөрснийг харуулж байлаа.

"Голден Поинт"-ын дараагийн азтангуудаа тодруулах үйл ажиллагааг тавдугаар сарын 20 -нд зохион байгуулж, дахин 20 саятан, олон олон азтан тодруулахаас гадна нэг супер ялагчийг "Содон" хороолол дахь нэг өрөө байраар мялаах болсноо зарласан юм.

Хэрэглэгчид бид чанартай, хэрэгцээтэй бүтээгдэхүүнээс сонголтоо хийгээд бодит хэмнэлт, чанарыг мэдэрч дээр нь бүтээгдэхүүн дээрх урашууллын стикерээс 500 төгрөгөөс эхлээд 1 сая төгрөгийн эзэн болж болсоор байгаа юм. Өнөөдрийн байдлаар 19.000 гаруй хүн хонжвор хожсон байгаа бөгөөд бүтээгдэхүүний стикернээс ахин 3-н хүн тус бүрээ нэг сая төгрөгийг хожоод байгаа билээ.

Та бид өнөөдрөөс эхлэн чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан “Голден пойнт”-той бүтээгдэхүүнээ худалдаж авч стикерээ цуглуулаад, 5-р сарын 20-нд болох дараагийн тохирлоос сая сая төгрөгийн хонжвор, нэг өрөө байрны супер шагналын эзэн болж аз хийморь, ёндоогоо сэргээх сайхан боломж бүрдлээ.

 

Б.ЧИНГИС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж