Зэвсгийн наймааны гол тоглогчид нь АНУ болон ОХУ

Хуучирсан мэдээ: 2017.02.20-нд нийтлэгдсэн

Зэвсгийн наймааны гол тоглогчид нь АНУ болон ОХУ

Стокгольмийн Дэлхийн зөрчил асуудлыг судлах хүрээлэнгээс хийсэн судалгаагаар ОХУ, АНУ хоёр зэвсгийн наймааны хамгийн том тоглогч гэжээ. Судалгааны материалыг ОХУ-ын ТАСС агентлаг нийтэлсэн байна.

Судалгааг 2012-2016 оны хоорондох тоо баримтад тулгуурлан хийжээ. Нийт зэвсгийн наймааны 56 хувь нь АНУ болон ОХУ-д ногдож байгаа аж. Энэ хоёрын дараа Хятад, Франц, Герман улсууд экспортолсон зэвсгийн хэмжээгээр толгой цохиж байна. Нийтдээ энэ таван улсад дэлхийн нийт зэвсгийн наймааны 74 хувь ногдож байгааг судалгаа харууллаа.

Хүйтэн дайн дуусгавар болсноос хойш сүүлийн таван жилд зэвсгийн экспорт үлэмж нэмэгдсэн он жилүүд болж байгаа судалгаанд онцолжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж