Нацист Германы удирдагч Адольф Гитлерийн дэлхийн II дайны үед хэрэглэж байсан суурин утсыг АНУ-д дуудлагаар худалдахаар болжээ.
Адольф Гитлерийн нэрийг доод талд нь сийлсэн улаан өнгийн суурин утсыг энэ долоо хоногт дуудлагаар худалдах гэнэ. Энэхүү суурин утсыг ЗХУ-ын цэргүүд 1945 онд Берлин дэх хорогдох байраас нь олж Их Британийн бригадын захирагч Ральф Рейнерт дурсгал болгон бэлэглэсэн аж.
“Alexander Historical Auctions” дуудлага худалдаа зохион байгуулагчийн мэдээлснээр суурин утасны анхны үнэ 100 мянган ам.доллараас эхэлнэ. Суурин утсыг Ральф Рейнерийн хүү нь дуудлага худалдаагаар зарах хүсэлт тавьсан аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА