Ираны Керманшах хотноо болж буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэхүү тэмцээнд дэлхийн 200 орноос зөвхөн шилдэг найман баг өрсөлдөж буй.
Өнөөдөр “В” хэсгийн Монгол-Ираны багийн барилдаан болж, дэвжээний эзэд ялалтыг авлаа. Манай бөхчүүдээс 65 кг-ын жинд барилдсан Б.Батмагнай өрсөлдөгчөө ялсан юм.
Эхний барилдаанд Энэтхэгтэй таарч 7:1-ээр хожоод байсан манай баг өнгөрсөн шөнө Туркэд 5:3-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр хэсгийн сүүлийн барилдаанаа дэвжээний эзэн орны бөхчүүдтэй хийж, ялагдлаа. Ингэснээр манай бөхчүүд хэсэгт нэг хожил, хоёр хожигдолтой болж байна. Энэ цагт энэ хэсгийн Энэтхэг-Туркийн барилдаан болж буй бөгөөд үүнээс шалтгаалан хэсгийн барилдааны үр дүн гарах юм.
"B" ХЭСЭГ:
МОНГОЛ – ЭНЭТХЭГ 7:1 /2017.02.16/
- 57 кг: З.Занабазар – өрсөлдөгч нь барилдаагүй 1:0
- 61 кг: Т.Тулга – Харфул Харфул 4:2
- 65 кг: Б.Батмагнай – Бажранг Бажранг 3:1
- 70 кг: Г.Мандахнаран – Амит Кумар Жанхар 4:3
- 74 кг: Б.Анхбаяр – Хитендер Хитендер 8:7
- 86 кг: П.Өнөрбат – Дипак Пуния 7:8 цэвэр ялагдсан
- 97 кг: Ө.Батзул – Роублежит Сингх 14:6
- 125 кг: Н.Золбоо – Кришан Кришан 3:0
МОНГОЛ- ТУРК 3:5
- 57 кг: С.Батболд- Сезарь Акгуль /цэвэр ялагдсан/
- 61 кг: Э.Ням-Очир – Эрдоган Чингисхаан 2:4
- 65 кг: Б.Батмагнай – Сефа Аксой 3:9
- 70 кг: Г.Мандахнаран – Якуп Гор 6:0
- 74 кг: Б.Анхбаяр – Ислам Килич 1:12
- 86 кг: П.Өнөрбат – Селим Яшар-Кортоев 1:10
- 97 кг: Ө.Батзул – Фарук Акон, 7:4
- 125 кг: Н.Золбоо – Риза Йлдырым, 6:2
МОНГОЛ – ИРАН 1:7
Барилдааныг https://unitedworldwrestling.org шууд дамжуулж байна.
Ч.БОЛОР