Улаанбаатарт 26 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 26 хэм дулаан байна

2011 оны 08 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 10 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт тогтвортой байна.

2011 оны 08-р сарын 02-ноос 08-р сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
:

2-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 3-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун, төв болон говийн нутгаар, 5-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-нд говь, талын нутгаар, 5-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар бага зэрэг  сэрүүснэ.

www.tsag-agaar.mn

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж