Ч.Санжаадамба уу, Р.Пүрэвдагва уу?

Хуучирсан мэдээ: 2017.02.20-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба уу, Р.Пүрэвдагва уу?

Тахиа жилийн сар шинийн барилдаанд хэн түрүүлэх тухай үзэгчид өөр өөрийн таамгийг дэвшүүлж суугаа.

Юуны өмнө өнгөрсөн жилийн цагаан сарын барилдаан хэрхэн өрнөснийг эргэн саная.

Өнгөрсөн жил буюу билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Монгол Улсын харцага Ц.Содномдорж анх удаагаа түрүүлж, аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв. Харин Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Н.Батзаяа, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Т.Баасанхүү нар шалгарч, олныг баясгажээ.

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорч, улсын аварга цол хүртсэн Ч.Санжаадамба нодлингийн цагаан сараар шөвгийн наймд үлдээд, улсын харцага Т.Баасанхүүд өвдөг шороодож байв.

Харин энэ жил аварга Ч.Санжаадамба, шинэ арслан Р.Пүрэвдагва нарын чансааг бөх сонирхогчид зайлшгүй харахыг хүсч буй. Тэр тусмаа энэ хоёр бөхийг түрүү, үзүүрт хүрнэ гэж таамаг дэвшүүлэх хүн цөөнгүй байгаа бололтой.

Цол дагаж бяр гэдэгчлэн ялангуяа Р.Пүрэвдагва арслан наадамд үзүүрлэснээсээ хойш заал, танхимын барилдаанд тогтмол дээгүүр барилдаж, бөхчүүдийн чансааг тэргүүлж байгаагаас харахад, цагаан сараар дээгүүр даваанд өрсөлдөх бөхөд зүй ёсоор орж таарах байх.

МҮБХ-ноос хамгийн сүүлд буюу арванхоёрдугаар сарын сүүлээр танилцуулсан чансааг дараах бөхчүүд тэргүүлж, эхний аравт бичигдсэн байгаа.

  1. Улсын арслан Р. Пүрэвдагва – 17067 оноо
  2. Улсын заан Б.Пүрэвсайхан – 15637 оноо
  3. Улсын харцага Т.Баасанхүү  – 15145 оноо
  4. Улсын харцага Ц.Содномдорж – 13745 оноо
  5. Улсын аварга Г.Эрxэмбаяр – 13233 оноо
  6. Улсын гарьд Б.Гончигдамба – 12795 оноо
  7. Улсын аварга Ч.Санжаадамба – 12662 оноо
  8. Улсын арслан Н.Батсуурь – 12567 оноо
  9. Улсын начин Э.Даш – 12027 оноо
  10. Улсын харцага Б.Бат-Өлзий – 11915 оноо

ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЖ, ҮЗҮҮРЛЭСЭН БӨХЧҮҮД

(1963-2016 он)
 

1963 он: Ж.Мөнхбат /у.з/, Ч.Бээжин /у.а/
1964 он: Ж.Мөнхбат /у.а/ ,  Л.Дашдаваа /у.н/
1965 он: Л.Сосорбарам /у.а/ , Д.Дамдин /д.а/
1966 он: Х.Баянмөнх /у.з/ , Ж.Мөнхбат /д.а/
1967 он: Х.Баянмөнх /у.а/ , Ч.Бээжин /у.а/
1968 он: Ж.Мөнхбат /д.а/ , Х.Баянмөнх /у.а/
1969 он: Ч.Өвгөнхүү /у.н/ , Ч.Бээжин /у.а/
1970 он: Д.Дамдин /д.а/ , Х.Баянмөнх /у.ав/
1971 он: С.Цэрэн /у.а/ , Д.Дамдин /д.ав/
1972 он: Х.Баянмөнх /д.а/ , У.Пүрэв /у.з/
1973 он: Ж.Мөнхбат /д.а/ , Ж.Хайдав /у.а/
1974 он: Х.Баянмөнх /д.а/ , Ж.Мөнхбат /д.а/
1975 он: Х.Баянмөнх /д.а/ , Ж.Мөнхбат /д.а/
1976 он: Ж.Мөнхбат /д.а/ , Л.Сосорбарам /у.а/
1977 он: Х.Баянмөнх /д.а/ , П.Дагвасүрэн /у.а/
1978 он: Д.Цэрэнтогтох /у.з/ , Ж.Мөнхбат /д.а/
1979 он: Х.Баянмөнх /д.а/ , Д.Цэрэнтогтох /у.а/
1980 он: Д.Хадбаатар /у.а/ , Д.Долгорсүрэн /у.з/
1981 он: Ж.Мөнхбат /д.а/ , Д.Цэрэнтогтох /у.ав/
1982 он: Х.Баянмөнх /д.а/ , М.Мөнгөн /у.а/
1983 он: Д.Цэрэнтогтох /д.а/ , Д.Амгаа /у.з/
1984 он: Д.Хадбаатар /у.а/ , Ё.Ишгэн /у.н/
1985 он: Д.Хадбаатар /у.а/ , Д.Цэрэнтогтох /д.а/
1986 он: Д.Цэрэнтогтох /д.а/ , М.Мөнгөн /у.а/
1987 он: О.Балжинням /у.н/ , Д.Цэрэнтогтох /д.а/
1988 он: Б.Бат-Эрдэнэ /у.з/ , Б.Ганбаатар /у.а/
1989 он: Б.Бат-Эрдэнэ /у.а/ , Х.Баянмөнх /д.а/
1990 он: Б.Бат-Эрдэнэ /у.ав/ , Д.Цэрэнтогтох /д.а/
1991 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Б.Ганбаатар /у.а/
1992 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , О.Балжинням /у.а/
1993 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Х.Баянмөнх /д.а/
1994 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , О.Балжинням /у.а/
1995 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , О.Балжинням /у.а/
1996 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Д.Мөнх-Эрдэнэ /у.а/
1997 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Ц.Цэрэнпунцаг /у.з/
1998 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Б.Ганбат /а.а/
1999 он: А.Сүхбат /у.з/ , Б.Бат-Эрдэнэ /д.а/
2000 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Ц.Магалжав /а.а/
2001 он: А.Сүхбат /у.а/ , Д.Сумъяабазар /у.з/
2002 он: Д.Сумъяабазар /у.з/ , И.Доржсамбуу /у.з/
2003 он: Д.Сумъяабазар /у.з/ , А.Сүхбат /у.ав/
2004 он: Г.Өсөхбаяр /у.ав/ , И.Доржсамбуу /у.з/
2005 он: Г.Өсөхбаяр /у.ав/ , Д.Сумъяабазар /у.г/
2006 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Д.Сумъяабазар /у.г/
2007 он: Г.Өсөхбаяр /д.ав/ , Д.Сумъяабазар /у.ав/
2008 он: И.Доржсамбуу /у.г/ , Ду.Батбаяр /у.н/
2009 он: Б.Ганбат /у.з/ , Г.Өсөхбаяр /дал.Ав/
2010 он: Ч.Санжаадамба /ц.а/ ,  Г.Өсөхбаяр /д.а/
2011 он: Ш.Мөнгөнбаатар /а.а/ , Х.Мөнхбаатар /у.а/
2012 он: С.Мөнхбат /у.ав/ , Х.Мөнхбаатар /у.а/
2013 он: Г.Эрхэмбаяр /у.ав/ , С.Мөнхбат /у.ав/
2014 он: Д.Рагчаа /у.г/ , О.Хангай /а.а/
2015 он: Ч.Санжаадамба /у.з/ , М.Өсөхбаяр /у.з/
2016 он: Ц.Содномдорж /у.х/ , Л.Эрхэмбаяр /у.ав/

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж