Д.Гантулга: Ирцийн асуудлыг дараагийн чуулганаар анхаарна

Хуучирсан мэдээ: 2017.02.17-нд нийтлэгдсэн

Д.Гантулга: Ирцийн асуудлыг дараагийн чуулганаар анхаарна

УИХ-ын намрын чуулганд аль гишүүн хэдэн цаг суусан талаарх мэдээллийг УИХ-ын Тамгын газраас гаргасан. Түшээд нийтдээ 166 цаг хуралд суух ёстойгоос Б.Наранхүү гишүүн хамгийн их тасалсан буюу 139 цаг, үүний дараа Д.Гантулга 108 цаг тасалсан гэж тайланд дурджээ. Иймээс УИХ-ын гишүүн Д.Гантулгаас дараах тодруулгыг авлаа.

-Намрын чуулганыг хамгийн их тасалсан гишүүд дунд таны нэр байна. Үүнд тайлбар өгөөч?

-Би нийтдээ 12 цаг тасалсан. Ер нь чуулган хуралдах өдөр гишүүд уулзалт, ажилтай байвал чөлөө авдаг. Зарим нь хуралдаанд ирсэн гишүүн рүү залгаад “Миний картыг шургуулчихаарай” гэж захидаг. Миний хувьд чөлөө авалгүйгээр уулзалтад ордог тохиолдол бий. Намрын чуулганаар дэд ажлын хэсэгт орж ажилласан, гадаад дотоодын томилолттой байсан. Дээр нь Инновацийн тухай хуулийн төсөл, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл, “Тавантолгой” төсөл, цахилгаан станцын асуудал дээр төвлөрч ажилласан.  Миний хувьд өглөө арга хэмжээтэй байвал чөлөө авалгүй, хэн нэгэн рүү залгаж “Миний картыг шургуулчхаарай” гэж хэлэхийг хүсдэггүй. Ирцийн асуудлыг дараагийн чуулганаар анхаарна.   

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж