Шимпанзе ба барын бамбарын “нөхөрлөл”

Хуучирсан мэдээ: 2011.07.31-нд нийтлэгдсэн

Шимпанзе ба барын бамбарын “нөхөрлөл”

Зураг дээрх энэ өхөөрдөм амьтад бол Дү Дү /Do Do/ нэртэй хоёр настай шимпанзе болоод Аорн гэх хоёр сартай барын бамбар. Тэд Тайландын нийслэл Бангкок хотын захад орших Самут Праканы нэрэмжит матар үржүүлэх төвд амьдардаг. Олон жуулчдын анхаарлыг татдаг тус төвд 80 мянга гаруй матар байдаг бөгөөд Тайланддаа хамгийн томд тооцогдох юм. Мөн тэнд зургаан метр урттай асар том матар ч бий. Тэндхийн ажилтнууд нь матрын аманд толгойгоо хийх зэрэг төрөл бүрийн сонирхолтой, бас айдас дагуулсан үзүүлбэрээр жуулчдын нүдийг хужирлана. Гэхдээ тэнд зөвхөн матар л байдаг юм биш. Сармагчин, бар, заан, арслан, усны үхэр зэрэг амьтад ч бий. Тэдний нэг хэсэг болох Дү Дү шимпанзе болон Аорн бамбарын “нөхөрлөл” олны анхаарлыг эрхгүй татдаг аж. Хоёрхон сартай бяцхан, махчин "зулзагаа" угжихын зэрэгцээ өөрийгөө ч бас мартдаггүй Дү Дү сармагчин шалтгааныг нь үл мэдэх ч жинсэн өмд өмсөх дуртай гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж