Ираны Керманшах хотноо болж буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр “В” хэсгийн Монгол-Ираны барилдаан болж, дэвжээний эзэн орны ялалтаар өндөрлөлөө.
70 кг-ын жинд барилдаж буй Г.Мандахнаран Хамед Рашидид 10:0 онооны харьцаагаар цэвэр ялагдлаа. Гавьяат маань өмнөх хоёр барилдаанд хоёуланд нь ялалт авч багтаа хэрэгтэй оноог авчирсан юм. Монгол-Ираны барилдааныг https://unitedworldwrestling.org-г шууд дамжуулсан бөгөөд барилдаан 7:1 онооны харьцаагаар өндөрлөлөө. Энэхүү барилдааны цорын ганц ялалтыг 64 кг-ын жинд Б.Батмагнай авсан юм.
Тегеран хотоос баруун өмнөд хэсэгт орших Керманшах хотын “Азади” спорт цогцолборт болж буй тэмцээнийг олон мянган үзэгч үзэж, баг тамирчдаа дэмжиж байна.
Ч.БОЛ