Украин улсад 2002 онд хэвлэгдсэн гэсэн 500 еврогийн хуурамч дэвсгэрт гүйлгээнээс илэрсэн тухай “Сегодня” мэдээлэв. Хуурамч дэвсгэрт нь чанартай сайн цаастай, энгийн хүмүүс хараад ялгах аргагүй гэж Украины Үндэсний банк мэдэгдлээ. Хуурамч дэвсгэртийн хамгаалалтын туузыг хэвлэх аргаар хийсэн, серийн дугаар нь бүгд ХО 26772 гэсэн бөгөөд зөвхөн мэргэжилтнүүд ялгаж чадахаар байгаа юм.
Банкны ажилтнуудын ярьж байгаагаар өмнө нь хуурамч 500 еврогийн дэвсгэрт ховорхон байсан бөгөөд хэрвээ хийгдсэн тохиолдолд хялбархан мэдэгддэг байсан. Зарим нь ксероксоор хувилсан байдаг учир мэдэхэд амархан байжээ. Зарим орнуудад хуурамч 500 евро мөн гүйлгээнд байгаа гэсэн мэдээлэл байгаа учир энэ дэвсгэртийг банк, дэлгүүр болон бусад үйлчилгээний газарт үйлчлүүлэхдээ авахаас татгалзах хэрэгтэй гэж зөвлөж байна.
Н.Тунгалаг